Б.Цэнд-Аюуш
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Сонгуулийн тухай хуулийн төслийг Ман-ын бүлгийн хурлаар хэлэлцлээ. улс нэг тойргоор сон гууль явуулах нь манай улсад хэр тохиромжтой хувилбар вэ. Шинэ улстөрчдөд халгаатай сонгууль болох нь гэж хараад байна л даа?
-Улсын төсвийн хөрөнгө оруулал тын хуваарилалтыг л бодитоор дүгнэж харах ёстой юм. Өөрөөр хэлбэл, улсын төсөв ямар хэмжээтэй тэлсэн, үүнийгээ томоохон бүтээн байгуулалтад зарцуулж чадаж байна уу, үгүй юү гэдгийг дүгнэх хэрэгтэй. Одоогийн төсвийн хуваарилалтаар 76 жижиг тойрогтоо мөнгөө хуваачихаад улсын хөгжилд түлхэц болохуйц томоохон бүтээн байгуулалтууддаа хөрөнгө оруулахад хүндрэлтэй байгаа юм. Харин улс нэг тойрог болж, ард иргэд 76 гишүүнээ өөрсдөө сонгодог болбол жижиг тойргийн эрх ашиг ярихаас илүүтэй улсын ерөнхий хөгжил ярих боломж бүрдэнэ. Гаднын хөгжилтэй орнууд ч ийм байдаг. Тойрог томрох тусмаа тухайн тойрогт хамаарагдаж байгаа бүс нутгийн хөгжил илүү сайн байдаг. Тиймээс жижиг тойргийг хумих бодлого нь зөв болов уу гэж МАН Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм.
-Та говь-алтай аймагт очиж ажилласнаас гадна Ш.раднаасэд гишүүнийг намаас нэр дэвшүүлэхгүй гэсэн яриа гарсан нь та хоёрыг тойрог булаацалдаж байна гэж ойлгогдсон. улс нэг тойргоор сонгууль явуул бал тойрог булаа цалдах шаардлагагүй юм байна шүү дээ?
-Зориуд ийм мэдээлэл хэвлэлээр явуулаад байгаа юм. Одоо тойргийн хуваарилалт хийж, тойрог булаацалдаж явах цаг үе биш шүү дээ. Бид ямар тогтолцоогоор, ямар хуулиар ирэх оны сонгуулийг явуулахаа бүрэн тодорхой болгоогүй байна. Тэгэхээр нэг аймагт очоод тойрог булаацалдаж зогсох цаг үе биш. Энэ нь өрсөлдөгч нам болоод зарим улстөрчийн зүгээс зориудаар явуулсан үйл ажиллагааны нэг байгаа юм. Түүнээс биш Ш.Раднаасэд гишүүн бид хоёрт тойрог булаацалдаж, асуудал үүсгэсэн зүйл байхгүй.
-Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг уихаар хэлэлцэх үеэр та хятадын Коммунист намын төв хорооны гадаад харилцааны дэд сайд ван яжуныг оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай танилцуулсан гэсэн. энэ нь ямар учиртай юм бэ. Үүнтэй холбоотойгоор “риотинто”-г Монголоос хөөж, оюутолгойг хятадад худалдах нь гэсэн мэдээлэл гарч байна л даа?
-Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт манай намын урил- гаар Хятад Улсын Гадаад харилцааны дэд сайд айлчилсан. Дэд сайдын хувьд Монголтой хол боотой асуудлыг шийдвэрлэх, түлхэц өгөхүйц хэмжээний албан тушаалтан. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, АН-ын дарга С.Эрдэнэ болон надтай албан уулзалт хийсэн юм. Өнгөрсөн онд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадад айлчлал хийсэн байдаг. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад айлчилсан. Эдгээр айлчлалын хүрээнд шийдвэрлэсэн, хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх томоохон төслүүдийн ажлыг хурдасгах зорилгоор Хятадын Гадаад харилцааны дэд сайд айлчилсан.
Тухайлбал, Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд шийдэгдэж, одоо ажил нь эхлээд байгаа Төв цэвэрлэх байгууламж, Налайх чиглэлийн хурдны авто замын ажил байна. Энэ мэт томоохон төслийн ажлын явц ямар байгаатай танилцахаар ирсэн гэхэд болно. Үүнээс гадна манай улсын эдийн засгийг бүрдүүлэгч уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж бай гаа гол боомт болох Гашуунсухайтын үйл ажиллагаатай танилцах зорилготой байсан. Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Гашуунсухайт боомтыг олон улсын чанартай томоохон боомт болгох саналыг Хятадын талд тавьж байсныг санаж байгаа байх. Улмаар дэд сайд Ван Яжун боомт орох замдаа Тавантолгой, Оюутолгойн уул уурхайн бүтээн байгуулалттай танилцах хүсэлт тавьсан. Үйл ажил лагаатай зөвхөн зочны ёсоор танилцсан.
Гашуунсухайт боомтоор хил гарахдаа бидэнд асуудал болж буй олон мянган автомашины цуваа болоод автомашины гаалиар нэвтрэх чадвар ямар байгааг харсан. Үйл ажиллагаатай нь танилцаад долоо хонож байгаа ч тодорхой үр дүн гарч эхлээд байна. Тухайлбал, энэ долоо хоногоос Гашуунсухайтын боомтоор нэвтэрдэг ачаа, тээврийн автомашины тоо 20 хувиар нэмэгдэх боломж нээгдсэн.
-Уул уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэр ямар яриа хэлэлцээ хийсэн бэ. хятадын талаас хөрөнгө оруулах ч юм уу ямар нэгэн санал тавьсан уу?
-Огт тийм зүйл яриагүй. Оюутолгойн хүмүүс мэдэж байгаа байх. Дэд сайд Ван Яжун Оюутолгой нь Зүүн хойд Азид байгуулагдаж буй томоохон орд учраас бүтээн байгуулалт нь ямар байгааг сонирхъё гэсэн хүсэлт тавьсан. Оюутолгойг худалдах талаар ярих ямар ч боломжгүй. Оюутолгойг худал дах эрх мэдэл Засгийн газар байтугай УИХ-д байхгүй байна шүү дээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд өөрчлөлт оруулъя гэж нэр бүхий гишүүд ярьж байгаа ч хүчрэхгүй байгааг хүн бүхэн мэдэх байх.
Оюутолгойн бүтээн байгуулалттай би ч анх удаа танилцлаа. Бүтээн байгуулалтын хувьд мундаг байна. Тэнд ажиллаж буй монголчууд сэтгэл хангалуун байна. Гэхдээ үүний цаана Монголын ард түмний эрх ашиг орхигдсонд иргэд сэтгэл ханамжгүй байгааг бодох ёстой гэж үзэж байгаа юм. Миний зүгээс энэ талаар танилцуулга хийсэн албан тушаалтанд хэлсэн.
-УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн дубайн гэрээг цуцлах талаар дүгнэлт гаргасан байна лээ. Үүнийг Ман хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Манай намаас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачилж, Оюутолгой гэрээтэй холбоотой асуудлаар шал галт явуулсан. Өнгөрсөн долоо хоногт шалгалтын дүнг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар танилцуулах үед “МАН Оюутолгойг Хятадуудад худалдах нь” гэдэг мессежийг нэр бүхий хүн тавьсан байна лээ. Энэ нь ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах явцыг сарниулах гэсэн зорилготой. Тэр хүнийг та бүхэн мэдэх байх. Олон сая ам.долларыг олон жилийн туршид гэрээлэн авч, пиарыг нь хийдэг хүн. Өнөөдөр (өчигдөр) ч нэг нийтлэл гаргасан байна лээ. Нийтлэлүүдийг нь ухаад үзэхээр Монголын ард түмний хүсэл сонирхлын эсрэг мэдээлэлтэй байгаа. Үүндээ улс төрийн нам, улс төрийн албан тушаалтыг оролцуулж, олон нийтийг хууран мэхлэх замаар мэдээлэл хийж байна. Өөрөөр хэл бэл, Оюутолгойд хийж байгаа шалгалтын явцыг сарниулах зорилгоор тус ордыг Хятадуудад худалдах нь гэсэн мэдээллийг гаргаж тавьсан гэж харж байгаа.
-МАН-аас сонгогдсон гишүүд оюутолгой төслийг Монголд ашиг гүй гэж үзэж байгаагаа илэр хийл сэн. Үүнтэй зэрэгцэн оюутолгойг өөр улсын эрх бүхий албан тушаалтанд танилцуулсныг хардах үндэслэлтэй гэж хараад байна л даа?
-Оюутолгой ямар нэгэн байдлаар Монголын ард түмэнд, улсын хөг жилд хувь нэмрээ оруу лах ёстой гэдэг үүднээс манай намын гишүүд хандаж байгаа. Харамсалтай нь, Оюутолгойгоос орж ирэх ашиг буюу Монголын ард түмэнд тусах тусгал нь 30-40 жилийн дараа гэдэгтэй эвлэрэхгүй байгаа юм. Үүнийг наашлуулах ёстой гэсэн байр сууриар хандаж байгаа.