СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-04

Л.Энх-Амгалан ТОПуудыг ПОПуудтай кодлох нь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Г.Отгонжаргал

Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг та Таньдаг нүүрний арьсны дүрмээр буюу танихгүй газрын бурхнаас таньдаг газрын чөтгөр дээр гэдгээр тайлбарлахаа болино уу

Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шинэ Сонгуулийн тухай хуулийн төсөл бэлэн болсон гэнэ. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан уг ажлын хэсэг УИХ дахь МАН-ын бүлэгт хуулийн төслөө танилцуулж, дэмжлэг авсан юм байх. Утгыг нь сийрүүлбэл Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог хэмээн үзэж, санал хураалтын цаасан дээр УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөж буй бүх нэр дэвшигчийн нэрийг цувуулан бичих гэнэ. Харин сонгуулийн насны 1.8 сая иргэн дор бүрнээ уг саналын хуу даснаас нэг л нэр дугуйлах бөгөөд хамгийн олон санал авсан эхний 76 нэр дэвшигч УИХ-ын гишүүн болно оо гэсэн үг.

Тэгвэл өнгөрсөн 2016 оны сонгуулиар нийтдээ 498 хүн УИХ-ын гишүүн болох хүсэл мөрөөдлөө тээж, сонгуульд нэр дэвшсэн байдаг. Мэдээж тэдний 76 нь УИХ-ын гишүүн болсон. Гэхдээ жижиг тойргоор явуулсан учраас УИХ-ын гишүүн болох магадлал нь тухайн үед харь цангуй өндөр байсан бол энэ удаад бүх нэр дэвшигчдийг жагсаан бичиж, тэдгээрээс сонгогчид нэг л хүнийг дугуйлна гэж тооцохоор хууль тогтоох засаглалд багтах магадлал тэр хэрээр буурна аа гэсэн үг. Тэр дундаа, бие даагчид, эмэгтэйчүүд, үндэсний цөөнх буюу казакуудын хувьд УИХ-ын гишүүн болох магадлалаа орхих хэрэгтэй ч байж мэдэх юм. 

Учир нь, сонгогчид тэр дундаа монголчуудын хувьд өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд санал өгөхдөө ТАНЬДАГ НҮҮРНИЙ АРЬС буюу батлагдаагүй атлаа ТАНИХГҮЙ ГАЗРЫН БУРХНААС ТАНЬДАГ ГАЗРЫН ЧӨТГӨР ДЭЭР хэмээх зарчмыг барим талж үзэгнийхээ үзүүрийг хөдөлгөдөг байсан нь гэм биш зан. Тиймээс ч өнөөгийн УИХ-ын 75 гишүүний 40 нь буюу олонх нь хууль тогтоох засаглалд хоёроос дээш удаа сонгогдсон байх жишээний. Энэ бол дараагийн буюу 2020 оны сонгуулийн дүнг багцаалсан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн удирдаж буй ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төслийн чиг хандлага.

Үгүй ядах нь ээ, сайн муу хандлага, үйлдэл, ам жилтаараа танигдсан урлаг, спортын одуудад болон хий хоосон улстөржилтөөр олон нийтийн санаа бодлоо илэрхийлэх цангааг тайлж явдаг ПОПуудад хаалга нээгдэх боломжтой болно оо гэсэн үг. Үүн дээр өнөөдрийг хүртэлх олон жилийн хугацаанд ТОП улстөрчдийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа эрт цагийн буюу “Ардчилсан хувьсгал эхлэхэд ах нь залуу байлаа” эсвэл “МАН-ын нэрийг МАХН байхад” гэж ярьдаг ТОПууд ч дахин УИХ-ын гишүүн болох үүд хаалга бүрэн дүүрэн дахин цэлийх нь тодорхой.

Гэхдээ хамгийн гайхшруулах үзүүлэлт нь . Иймд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн боловсруулсан ТОПуудыг, ПОПуудтай нь кодлох сонирхол бүхий Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлэл цэгтээ унтарна гэж найдая. Мөн тус болох үүднээс АНыг төр барьж байх үед ч энэ тухай ардчилагчид яриад ад болсныг бас сануулая. Алдаа хийх эрх болоод хугацаа Ардын намд үлдээгүй гэдгийг ийн анхааруулах нь ус бус тус хэмээн итгэж буйгаа дашрамд нь сануулъя аа. Тиймээс дахин хэлэхэд Л.Энх-Амгалан та Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг Таньдаг нүүрний арьсны тухай дүрмээр буюу танихгүй газрын бурхнаас таньдаг газрын чөтгөр дээр гэдгээр тайлбарлахаа болино уу. УИХ-д олон сонгогдох хүсэл байлаа байлаа гэхэд дээ, бас арай, арай...!

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.