СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Суданы жагсагчид руу гал нээж хоёр хүн амь үрэгдэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Суданы иргэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш төрийн эрхийг гартаа авсан цэргийн түр зөвлөлийг эсэргүүцэж нийслэл Картум хот дахь Батлан Хамгаалах яамны гадаа цуглажээ. Жагсагчдыг тараахын тулд цэргүүд гал нээж хоёр хүн амиа алдсан тухай мэдээлсэн байна.

Тус улсын Эмч нарын төв хорооноос Facebook хуудсаар дамжуулан аюулгүйн хүчнийхэн даваа гарагт тайван замаар жагсаж байсан хоёр босогчийн амийг хороож, хэд хэдэн хүнийг галт зэвсгээр шархдуулсан хэмээн бичжээ.

Жагсагчдын нэг 25 настай шүдний эмч Дима Аласадын хэлснээр Үндэсний тагнуул аюулгүйн хүчний хагас цэргүүд ирж жагсагчдыг зодож, галлаж эхэлсэн байна. Түүний хэлснээр гал нээсэн этгээдүүд мэргэжлийн мэргэн буучид байжээ. Жагсагчид эрхийнхээ төлөө тэмцэж үзэл бодол дуу хоолойгоо илэрхийлэхийг хүссэн хэмээн мэдэгджээ.

Суданы арми өнгөрсөн дөрөвдүгээр сард төрийн эргэлт хийж Ерөнхийлөгч Омар аль Башир баригдсан юм. Харин гудамж талбайд жагсаж буй иргэд иргэний Засгийн газар байгуулахыг шаардаж байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.