СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дуучин Rihanna-ын нэрийг буруу дуудсаар иржээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Карибын тэнгисийн эргийн Барбадос арлын орноос гаралтай дуучин Риана бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай цомог гаргасан уран бүтээлчдээс долдугаарт жагсдаг. Түүний нэрийг бид Rihanna буюу Риана хэмээн дууддаг ч энэ нь маш буруу дуудлага байжээ.

Жинхэнэ нэрийг нь Робин Риана Фенти гэдэг ба англи дуудлагаар ри-А-на гэдэг ч үнэндээ бол ри-АНН-а гэж дуудах ёстой юм байна.

Поп од хувцас загварын ертөнцөд бизнес эрхэлж чамгүй хүчирхэг босс эмэгтэй болсон бөгөөд өөрийн нэрийн Фенти брэндээ сурталчилдаг. Тэрээр Британийн Vogue сэтгүүлд зориулсан бичлэгтээ өөрийн нэрний дуудлагыг зөв дуудахыг хүссэн нь цахим сүлжээнд олон хүнд хүрчээ.

Бичлэгийг үзсэн хэрэглэгч “байзаарай, бид чинь өдий хүртэл Рианагийн нэрийг буруу дуудаж байжээ” хэмээн саналаа хуваалцсан байна. Харин бритиш аялгатай англи хэлтнүүд америк англи хэлтэй хүмүүс буруу дууддаг ч британичууд зөв хэлдэг хэмээн бичжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.