"Амьд явах баталгаа алга!" бичлэгийн "эзэн", согтуу жолоочийн бичлэг олон хүний сэтгэлийг хиртхийлгэсэн. Эсрэг урсгалд орох, өөдөөс ирэх буй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, өөрийн болон өрөөлийн амь биед халтай үйлдэл хийх дөхсөн нь үнэхээр л "Монголд амьд явах баталгаа алга" гэж олон хүнийг дуу алдахад хүргэсэн. Согтуу жолооч үүнийгээ "Өдсөн юм" хэмээгээд шаардлага тавих гэсэн иргэнд эсэргүүцэл үзүүлж байдаг.
Цахим сүлжээнд хоёр хоногт хамгийн их үзэлт, сэтгэгдэл хүртсэн энэхүү бичлэгтэй холбоотой асуудлаар Тээврийн цагдаагийн албанд хандахад "0227ДУА машины жолоочид арга хэмжээ авч, эрхийг нь хассан" гэсэн хариу өглөө.