СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ: Хорих лагерьт байгаа гэх Ким Ён Чолийн мэдээлэл ор үндэслэлгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Умард солонгосын удирдагч Ким Жон Уны баруун гар гэгддэг Ким Ён Чолийг дахин хүмүүжүүлэх хорих лагерь луу илгээсэн тухай өнгөрсөн баасан гарагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулжээ. Хорих лагерьт байгаа гэж мэдээлсэн Ким Ён Чоль өчигдөр буюу ням гарагт бусад албан тушаалтнуудын хамт урлагийн арга хэмжээнд оролцсоныг Умард Солонгосын хэвлэлээр мэдээлсэн байна.

Ким Ён Чоль нь өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д очиж Ким Жон Ун, Дональд Трамп нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг базаалцсан юм. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг хорих лагерь луу илгээсэн гэх мэдээлэл дамжуулсан нь ор үндэслэлгүй худлаа байжээ.

 

Ким Ён Чол, Дональд Трампын хамт

Түүнчлэн АНУ дахь Умард Солонгосын төлөөлөгчөөр ажиллаж байсан Ким Хёк Чолийг Пхеньяны нисэх буудалд цаазаар авсан гэх мэдээллийг өнгөрсөн баасан гарагт дамжуулсан юм. Тэрээр Вьетнамд болсон дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан гол хүмүүсийн нэг ажээ.  

Өрнөдийн болон Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Засгийн газрууд Умард Солонгосын удирдагчийг цэвэрлэгээ хийж цусаа сэлгэж байгаа тухай мэдээлдэг ч цаазаар авсан гэх албан тушаалтнууд хожим эсэн мэнд залуу удирдагчийн хажууд шадарласан хэвээр байдаг. Умард Солонгосын тохиолдол бий.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.