“Петровис” группээс нийт хувь хэрэглэгчдэдээ зориулан “Бэлгэнд гаръя-2” урамшуулалт хөтөлбөрийг өнөөдрөөс эхлэн Монгол орон даяар эхлүүллээ. “Петровис”-ийн шатахуун түгээх станцаас шатахуун авсан иргэн бүр 30,000 төгрөг тутамд нэг скрач картыг авч, газар дээр нь хусаад гарч ирсэн бэлгээ шууд авах юм байна.
Бэлгэнд илгэн алчуур, эко бал, үнэртүүлэгч, card holder, RedPoint оноо, ажлын бээлий гэх мэт 6 нэр төрлийн 300,000 бэлэг багтжээ. Харин картаа хусаад үсэг гарвал “Чанар” гэдэг үгийг бүтээж 100,000 төгрөгийн шатахууны эрх, “Өндөр Чанар” гэсэн үг бүтээж 1,000,000 төгрөгийн шатахууны эрхийн эзэн болох боломжтой.
Урамшуулалт хөтөлбөр өнөөдрөөс эхлэн 2019 оны наймдугаар сарын 25-ныг дуустал үргэлжлэх аж. “Бэлгэнд гаръя-2” урамшуулалт хөтөлбөр нь зөвхөн хувь хэрэглэгчдэд зориулсан тул байгууллагын хэрэглэгч, шатахууны талон болон “Петровис” картаар үйлчлүүлсэн хэрэглэгчид хамрагдах боломжгүй юм байна.