Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Баруун талдаа хүрдтэй машиныг 2021 оноос хориглох тухай УИХ дээр яригдлаа. Та яг сарын өмнө үүнийг үгүйсгэж байсан даа?
-Авто тээврийн тухай хуулин дээр буруу хүрдтэй машиныг цэгцэльe, олон жилийн насжилттай машиныг хориглоё гэдэг заалт оруулсан юм билээ. Яамны зүгээс энэ заалтыг татаж авч байгаа. Эхний хэлэлцүүлгээр татаж авна. Яагаад гэвэл өнөөдөр ард түмний амьжиргаа му байна. Ард түмний гол унаа болсон Приусыг хориглож болохгүй.
-Агаарын тээврийн либeралчлалтай холбоотой асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Агаарын тээврийг либeралчлах шаардлага бий. Яагаад гэвэл агаарын тээврийн шатахууны үнэ өндөр байна, тасалбар өндөр байна. Монгол руу нисэж ирэх нь Зүүн өмнөд Ази руу нисэж очоод, гурав хонох үнэтэй адил байна. Гэхдээ үндэсний агаарын тээврийнхээ амыг барьж болохгүй. Одоогоор БНСУ-ын гурван компани бидэнтэй хамтрах санал ирүүлсэн. Долдугаар сараас "Asiana" компани явж эхэлнэ. Японы нэг компани ярьж байгаа. "Туркиш" бас ярьж байна. Ойролцоогоор, 40 хувиар буурах боломжтой байгаа.
Шатахууны хувьд "Роснефть"-тэй бид гурван удаа хэлэлцээрт орсон. Дундын зуучлагчгүй шатахуун авах тохиролцоонд хүрсэн. Хэрэв ингэвэл онгоцны шатахууны үнэ 17 хувиар буурах боломжтой болно.
-Дарханы замын ажил хэзээнээс эхлэх вэ?
-Зургадугаар сарын 11-нд нээнэ. Таван компани шалгарсан.