Сингапур улсын нисэх хүчний бүрэлдэхүүн байлдааны зориулалттай хоёр онгоц зорчигч тээврийн нисэх онгоцыг хамгаалалтад авч аюулгүй газардуулжээ. Филиппиний Кэбү хотоос Сингапурыг чигласан TR385 нислэгийг үйлдэж байсан 144 зорчигчтой онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн дагуу хамгаалалт гарсан байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулснаар тэсрэх бөмбөг байгаа гэсэн сүрдүүлэг нь худлаа байсан ба 13 настай зорчигч хүү уг яриаг анх эхлүүлсэн гэж үзжээ. Албаны эх сурвалжийн мэдээгээр Scoot нислэгийн компанийн онгоц 144 зорчигч, багийн зургаан гишүүний хамт ням гарагийн 16 цаг 49 минутад Чанги нисэх буудалд аюулгүй газардсан байна.
Хэдийгээр онгоцод тэсрэх бөмбөг байгаа гэсэн мэдээлэл хуурамч байсан боловч цагдаа нар хэргийг нягтлан шалгаж байна.
Эх сурвалж: ww.bbc.com