МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь ҮХЦ-ийн гишүүнийг шинээр томилох байлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар ҮХЦ-ийн гишүүнээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг санал болгосныг хэлэлцээд, дэмжсэн байна. Энэ талаар бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Мэргэжлийн хүн, салбартаа олон жил ажилласан хүн тул Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнд дэмжлээ гэсэн юм.