МАН-ын бүлгийн хуралдаан болж байна. Бүлгийн хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Тухайлбал, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн саналыг хэлэлцжээ.
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, жижиг мажоритар тойргийг өөрчилж томсгосон тойрог буюу Монгол улсыг бүхэлд нь нэг тойрог байх саналыг ажлын хэсэг оруулж иржээ. Энэ асуудалд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай хандаж байгааг бид тодруулж байна.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:
-Энэ бол ажлын хэсгийн санал юм. Миний хувь хүний байр суурь бол улсыг бүхэлд нь нэг тойрог гэж үзвэл хүндрэл гарах болов уу гэж бодож байна. Их төвөгтэй болох байх. Бичиг үсэггүй хүмүүс байдаг шүү дээ. Мөн, дөрвөн жилд сонгогдсон гишүүнээ ч танихгүй хүн байдаг байхад заавал 76 хүнийг таньж зурах болох нь байна шүү дээ.
Ажлын хэсгийн саналаар улс нэг тойрог болчихвол нэг хүн 76 хүн дугуйлна (хараар будна.Сур). Цаг хугацааны хувьд амжих нь амжих байх.
Ер нь сонгууль бүрээр сонгуулийн хуулиа өөрчилдөг нь зөв юм уу?