Беркшир Хэтэвэйн үүсгэн байгуулагч дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг Уоррен Баффеттай үдийн зоог барихад 4,5 сая ам.доллар төлжээ. Энэ бол 20 дахь жилдээ явуулж буй Баффеттай хамт үдийн зоог барих дуудлага худалдаа юм. Дуудлага худалдаанаас олсон мөнгийг сайн үйлсэд хандивладаг уламжлалтай.
Гэхдээ 88 настай тэрбумтан тийм ч тансаг зоог барьдаггүй. McDonald’s-ын түргэн хоол, Dairy Queen Sundaes-ын зууш, шарсан төмс, кока кола хэрэглэдэг олны танил эрхмүүдийн нэг юм.
Жил бүр зохион байгуулдаг үдийн зоог барих дуудлага худалдаанаас Glide сан 30 сая ам.доллар цуглуулж орон гэргүй, ядуу иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Энэ жилийн дуудлага худалдааны ялагч долоон найзын хамт Нью-Йорк дахь Smith&Wollensky шарсан махны зоогийн газарт үдийн хоол иднэ. 2001 онд Баффеттай хамт үдийн зоог идэхийг хүссэн дуудлага худалдааны ялагч 20,000 ам.доллар төлж байсан бол 2008 онд хоёр сая болж өссөн байна. Онлайн дуудлага худалдаа эхэлснээсээ хойш долоо хоногийн турш үргэлжилдэг аж.
Харин энэ удаад дуудлага худалдааны анхны үнэ 25,000 ам.доллараас эхэлж тавдугаар сары 31-ний өдөр 4,5 сая ам.долларт хүрчээ. Үүнээс өмнө 2014, 2016 онуудад хамгийн ихдээ 3,7 сая ам.доллар хүрч байжээ.
Эх сурвалж: www.qz.com