СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Филиппиний Ерөнхийлөгч Дутерте ижил хүйстэн байсан ч өөрийгөө эмчилсэн гэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте өнгөрсөн долоо хоногт Япон улсад айлчилж байхдаа олон нийтийн өмнө хийсэн мэдэгдэлдээ өөрийгөө эмчлэхээс өмнө ижил хүйстнээ сонирхдог байсан гэдгээ хэлжээ. Улс төрчдийн зүгээс төрийн тэргүүнийг өмнө нь байсан хүйсийн чиг хандлагаар нь буруутган шүүмжлэх тохиолдол их байдаг.

Дутерте өмнөх эхнэр Элизабет Зиммермантай гэрлэж байхдаа өөрийгөө бэлгийн чиг хандлага бага зэрэг өөр байгааг мэдэрдэг байсан гэжээ. Тэдний гэрлэлт 2000 он хүртэл үргэлжилсэн байна.

Харин одоо байгаа найз бүсгүй Хонилет Аванченатай учирснаас хойш өөрийгөө эмчилж чаджээ. Дутерте “Би дахин эр хүн болсон. Тэр үзэсгэлэнтэй бүсгүй намайг эдгээсэн юм. Би түүнтэй учирснаас хойш царайлаг эрчүүдийг үзэн ядах болсон. Харин одоо надад сайхан бүсгүйчүүд хамаагүй дээр санагддаг” хэмээн ярьсан байна.

 

 

CNN агентлагийн мэдээлж байгаагаар Филлиппин улсын Ерөнхийлөгч ижил хүйстнүүдийн тал дээр харилцан адилгүй байр суурь илэрхийлдэг гэжээ. Ижил хүйстнээ сонирхогчдыг эрс эсэргүүцсэн саналыг хэд хэдэн удаа илэрхийлсэн байдаг ч Ерөнхийлөгч байх хугацаандаа тэдний эрх ашгийг хамгаална гэсэн байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.