УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл Яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Мөн өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдана.
Түүнчлэн Эдийн засгийн байнгын хороо хуралдаж "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийн талаар хэлэлцэх бол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг мөн хуралдахаар болжээ.
Дээрх хуралдаануудаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдах юм байна. Уг ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-АМгалан ахалж байгаа юм.