СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

90-ээд оныхон: “Тамагочи” тоглоом дахин шинэчлэгдлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

1980-90-ээд оныхны дунд өндгөн хэлбэртэй, дижитал үйлдэлтэй, хуванцар тэжээвэр амьтад моодонд орж байсныг энэ үеийнхэн андахгүй. Тамагочи нэртэй тоглоом дотор амьдардаг тэжээвэр ан амьтдаа асарч сувилж хооллосоор сургууль дээрээ ирэхдээ цүнхэндээ нуугаад авчирдаг байсныг тодхон санаж байна.

Тэгвэл Японы тоглоом үйлдвэрлэгч Bandai брэнд Тамагочийг дахин шинээр төрүүлэхээр болжээ. Тоглоомыг бүх өнгийн сонголттойгоор үйлдвэрлэх ба ирэх сард Умард Америкт худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.

Анхны хувилбар гарснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн тул Мөн амьтдын төрөл олон болж, гэрлэх зэргээр өмнөхөөсөө ч илүү зан төлөвтэй тул сонирхолтой болсон гэж Bandai брэндээс танилцуулжээ. Үйлчлүүлэгчид хэдий нь уг мэдээг сонссон учир урьдчилсан захиалгууд маш их иржээ.  

 

 

Умард Америкаас гадна Япон болон бусад орны зах зээлд саяхан худалдаанд гарсан шинэ Тамагочи 1980-1990-ээд оныхны мэддэг зүйлсийг дахин сэргээж үйлдвэрлэж буй давлагааны нэг хэсэг болж байна. Тухайлбал энэ үеийнхний хамгийн сайн мэддэг Sega тоглоомын бүрэн хэмжээний уран сайхны кино ирэх жил нээлтээ хийнэ.

 

 

Хувцас загварын ертөнцөд тэр үеийн моод эргэн сэргэж байгаа бол тухайн үед од болж байсан Spice Girls хамтлаг аялан тоглолтоо хийж, The Face телевизийн шоу эргэн иржээ. Энэ мэтчилэн хуучнаа дурсах урлагийн салбарт шинэ зүйл биш ч тоглоомын зах зээлд төдийлөн амжилт олоод байдаггүй.

90-ээд оны үед жаахан хүүхэд байсан жаалууд одоо нас биенд хүрсэн залуус болсон учир хүүхэд насаа эргэн дурсаж, бие даан худалдан авалт хийх чадвартай болсон. Судалгаанаас харахад

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.