СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-06-03

Том биш хурдтай бизнес бусдыгаа ноёрхдог цаг ирсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Үүрийнтуяа

Нэг өдрийн дотор амжилтад хүрдэг нэг ч бизнес байхгүй гэдэг. Олон сар, жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд аливаа бизнес оршин тогнодог. Тэгж оршин тогтоход зорилго, итгэл, бусдын туршлага, төлөвлөгөө, хүний нөөц, маркетинг, эмх цэгцтэй зохион байгуулалт, технологи, санхүүгийн оновчтой загвар чухал гэдгийг business.mn сэтгүүлээс зохион байгуулсан “Бизнес цэнэг” хэлэлцүүлэгт оролцож буй олон бизнес эрхлэгч дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна.

Тухайлбал, “Монпеллетс” ХХК-­ийн захирал Б.Цогбадрах 2014 онд компаниа байгуулж, дөрвөн жилийн судалгаан дээр тулгуурлан 100 хувь хонины ноосон био бордооны үйлдвэрийг байгуулжээ. Энэ үйлдвэр нь Монголд буюу Азидаа ганц, дэлхийд Герман Улсын энэ төрлийн үйлдвэрийн дараа орох хоёр дахь үйлдвэр юм байна. Хонины ноосоор хийсэн бордоо нь бусад төрлийн бордооноос нэлээд давуу талтай байдаг аж. Хөрсөнд урт хугацаанд задарч, ургамлыг 10 сарын турш тэжээллэг бодисоор хангадаг бөгөөд өөрийн жингээсээ 3.5 дахин илүү ус шингээн хадгалж, шаардлагатай үед нь хуримтлуулсан усаа чийг болгон гадагшлуулдаг онцлогтой. Хамгийн чухал нь бүрэн нөхөн сэргээгддэг түүхий эдийг ашиглан бордоо үйлдвэрлэх санааг олсон нь богино хугацаанд бизнес нь амжилтад хүрэх боломжийг олгосон байна.

Харин бизнестээ тохирсон стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх нь амжил тад хүрэх бас нэг алхам гэнэ. Сонгодог, зохицох, хэлбэршүүлэх, алсыг харах, дахин шинэчлэх гэсэн таван төрлийн стратегиас бизнес эрхлэгчид сонгож хэрэгжүүлэх боломжтой. Хэлбэршүүлэх стратегит гэхэд бизнес нь өөрөө зах зээлээ бий болгох ёстой байдаг аж. Уламжлалт хэлбэрээр том загас жижиг загасаа барьж иддэг байсан бол орчин үеийн стратегийн гол шийдэл нь том загас болон бусад бүх төрлийн загасыг хурдтай загас барьж иддэг болсон гэдгийг стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал илтгэлдээ танилцууллаа. Мөн тэрбээр бизнесийн практикт тулгарч буй асуудлуудаас гарцыг хайж хэлэлцүүлэг өрнүүлсэн нь онцгой санагдсан юм. Бизнесийн практикт нийт ажиллагсдын 95 хувь нь байгууллагынхаа алсын харааг тэр бүр ойлгодоггүй байна. Удирдлагын 85 хувь нь компанийнхаа стратегийн талаар ярихад нэгээс бага цагийг зарцуулдаг. Ихэнхи удирдлага ажиллагсдын урамшууллыг стратегитай холбодоггүй бол компаниудын 60 хувь нь стратегийн зорилго, зорилтыг байгууллагынхаа төсөвт оруулж тооцдоггүй гэсэн судалгааны дүн бизнес эрхэлж буй компаниуд дундаас гарсан гэнэ. Тэгвэл эдгээр алсын хараа, удирдлага, урамшуулал, нөөцийн хувиарлалт гэсэн асуудлуудад анхаарч, шийдвэрлэж явах нь эргээд компанид өндөр бүтээмж, ашгийг авчрах бололцоотой байдаг аж. 

“Бизнес цэнэг” хэлэлцүүлэгт хүний нөөцийн бодлогын талаар “Ганабелл” институтын гүйцэтгэх захирал П.Гандолгорын тавьсан илтгэл бизнес эрхлэгчдийн сонирхлыг ихэд татаж байгаа харагдана. Яагаад гэвэл, байгууллагын хүний нөөц нь баялаг гэж харагдахаас илүү үйл ажиллагааны зардал мэтээр харагдах нь олон. Хүний нөөцийн үнэ цэнээр байгууллагын үнэ цэн бий болж, хүний нөөцөө зөв ашиглавал баялаг, буруу ашиглавал дампуурахад хүргэж болох эрсдэл үүсгэдэг байна. .

Мөн ажилчиддаа зориулсан сургалт явуулж, сургалтаа зөв аргаар үнэлдэггүй гэдгийг П.Гандолгор илт гэгч судалгаагаар харууллаа. Дэлхийн жишигт кирклатрик болон Филипсийн загвар гэсэн гурвалжин хэлбэрийн аргачлалаар сур галтын үнэлгээг дүгнэдэг байна. Сонирхолтой нь энэ хэлбэрээр Мон гол дахь байгууллагуудын сургал тын үнэлгээг гаргажээ. Гэтэл сур галтын хөтөлбөр таалагдсан эсэ хийг 91 хувь нь ажилчдаасаа асуу даг байна. Дараагаар нь шинэ мэдлэг, ур чадвар олж авсан эсэхийг 54 хувь нь асуудаг бол сургалтад хамрагдсанаар ажилдаа хандах ханд лага өөрчлөгдсөн эсэхийг 23 хувь нь л асуудаг аж. Харин сургалтын үр дүнгийн талаар буюу сургалтаар сурсан зүйлээ ашигласнаар бүтээмж сайжирсан эсэхийг нь асууж судалдаг байгууллага маш цөөхөн бай даг бол сургалтын хөрөнгө оруу лалтыг дүгнэдэг байгууллага бараг байхгүйтэй адил болохыг судалгаагаар гаргажээ. Эдгээр арга, асуумжаар сургалтыг дүгнэж, үр дүнтэй сургалтаар хүний нөөцөө чадавхижуулах нь дэлхийн жишиг гэдгийг илтгэгч П.Гандолгор хэлж байв.

Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхэд орхигдуулдаг дөрвөн гол хүчин зүйл компаниудад түгээмэл ажиглагддаг байна. Эхлээд байгууллага нь өөрийн гэсэн соёлыг бий болгох хэрэгтэй байдаг аж. Дараа нь ямар нэг байдлаар албан тушаал сольж байгаа ажилтныг шинэ албанд хэр дасан зохицож байгаад нь төдийлөн анхаарахгүй орхигдуулдаг байна. Гуравдугаарт, хүний нөөцийн хөгжил, сургалтын бодлого дутагдалтай байдаг гэнэ. Хандлага, шинэ чадвар, карьер төлөвлөгөө, удирдагч бэлтгэх зэрэг сургалтуудаар хүний нөөцөө сэргээж байх хэрэгтэй бөгөөд сургалтын үр дүнг тооцох нь чухал аж. Дөрөвдүгээрт, гүйцэтгэлийн үнэлгээний систем чухал юм байна. Гүйцэтгэлийг шударга, тогтвортой хэрэгжүүлж, ажлыг тэгш хувиарласнаар байгууллагууд хүний нөөцөө тогтворжуулах боломжтой. Хүний нөөцийн бодлогыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэхдээ зардлыг бууруулах болон ялгарах гэсэн хоёр төрлөөр хэрэгжүүлж болдог байна. Үүний тулд байгууллага дотроос албан тушаал дэвшүүлэх, хандлагын сургалт явуулах, гаднаас нөөц бүрдүүлэх, тусгай ур чадвараар сургах, ажилд авч олон талт суурь чадамжийг бий болгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүний нөөц идэвхиждэг гэдгийг судалгаанд тулгуурлан авч үздэг юм байна.

Бизнесийн практикт нийт ажиллагсдын 95 хувь нь байгуул лагынхаа алсын харааг тэр бүр ойлгодоггүй байна. Удирдлагын 85 хувь нь компанийнхаа стратегийн талаар ярихад нэгээс бага цагийг зарцуулдаг. Ихэнхи удирдлага ажиллагсдын урамшууллыг стратеги тай холбодоггүй бол компаниудын 60 хувь нь стратегийн зорилго, зорилтыг байгууллагынхаа төсөвт оруулж тооцдоггүй гэсэн судалгааны дүн бизнес эрхэлж буй компаниуд дундаас гарсан гэнэ. 

Хэлэлцүүлгийн үеэр “BZP” digital and inbound ХХК­ийн үүсгэн байгуулагч Б.Батзоригтой дижитал маркетингийн чиг хандлагын талаар сонирхолтой сэдвүүдээр ярилцсан юм. Түүний хэлснээр 2020 он гэхэд хүмүүс эхнэр, нөхөртэйгээ ярихаас илүүтэй “Чатбот”­уудтай ярилцдаг болох төлөв бий гэнэ. Чатбот бол хэрэглэгчтэй SMS, Facebook Messenger, WhatsApp, WeChat гэх мэт мессэжний платформуудаар дамжин харилцаж, мэдээлэл өгөхөөс эхлээд худалдаа наймаа хийх хүртэл өргөн хүрээнд үйлчлэх чадвартай программ хангамж юм. Мессэж бичих нь ухаалаг гар утастай хүмүүсийн гол хэрэглээ учраас энэхүү хэрэглээнд тулгуурлан үйлчилгээ үзүүлэх нь хэрэглэгчдэд хүрэх хамгийн дөт зам байдаг аж. Дэлхий даяар өргөн хэрэглэгддэг мессэжний платформуудын нийт хэрэглэгч гурван тэрбумыг хол давсан нь сошиал сүлжээний хэрэглэгчдийн тооноос давсан байна. Зарим судлаач чатбот нь гар утасны аппликэшнүүдийг ч орлох ирээдүйтэй гэж үзэж байгаа аж.

2011 онд гэхэд манай улсад маркетингийн 150 технологийг ашигладаг байсан бол өнгөрсөн оны байдлаар эдгээр технологийн тоо долоон мянга болж өссөн нь технологийн хөгжил дэвшил, дижитал эрин зууны хурдыг илэрхийлсэн үзүүлэлт юм. Илтгэгч Б.Батзориг “Борлуулалт хийхдээ хэрэглэгчтэй идэвхтэй сэжимтэй таван минутад багтаж холбогдвол 24 цагийн дараа утсаар залгахтай харьцуулахад амжилттай холбогдох магадлал нэг мянга дахин өсдөг” гэдгийг хэлж байна. Дижитал борлуулалтад хэрэглэгчийнхээ эрэлт, хэрэгцээг мэдэрч харилцах л хамгийн чухал байдаг аж. Ингээд компанийн үйл ажиллагааг амжилтад хүргэхэд тал хувийг нь орлох үүрэг гүйцэтгэдэг маркетингийн үйл ажиллагааны талаар сурвалжлагын төгсгөлд хүргэж байна. Энэ талаар “Маркетингийн нэг хуудас төлөвлөгөө” номыг орчуулсан “Норден менежмент” ХХК­ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаяр “Бизнес цэнэг” хэлэлцүүлэгт илтгэл тавилаа. Бизнесийг тасралтгүй өсгөхийн тулд маркетингийн стратеги тун чухал. Гэвч бизнес эрхлэгчийн гаргадаг нийтлэг алдаа нь томчуудыг дуурайх гэдэгт байдаг аж. Шууд хуулбарлан дуурайх бус өөрийн бизнесийн стратеги, өнгө төрхтэй болох хэрэгтэйг илтгэгч сануулж байв. Үүний тулд бэлтгэл, өрнөл, дараах үе шатуудыг туулдаг гэдгийг Аллан Диб “Маркетингийн нэг хуудас төлөвлөгөө” номондоо бичжээ. Бизнес эрхлэгчийн туршлагаас үл хамааран маркетингаа өсөлттэй, хурдан бас хялбар аргаар төлөвлөх аргачлалын тухай есөн зөвлөмжийг номонд дурдсан байдаг аж. Үүнд:

1. Зорилтот зах зээлээ сонгох

­Бүгдэд үйлчлэхээр хичээх нь хэнд ч үйлчлээгүйтэй адил. Иймээс зорилтот зах зээлээ сонгох хэрэгтэй. Аль зах зээлд илүү ашигтай ажиллах боломж байгааг судалж, дүгнэнэ. Дараа нь сонгосон зах зээлийнхээ дундаж хэрэглэгчийг тодорхойлно. Хэрэглэгчийн нас, сонирхол, ажил эрхлэлт гээд ямар нэг дүрийг гаргах хэрэгтэй. Эцэст нь гаргаж ирсэн дүрдээ тохирсон үйл ажиллагааг боловсруулахыг зөвлөжээ.

2. Маркетингийн мэдэгдэл бий болгох

­Ихэнхи маркетингийн мэдэгдэл уйтгартай байдаг учраас тэдгээрээс ялгарах хэрэгтэй. Сайн маркетинг хэрэглэгч дээр төвлөрдөг. Мэдэгдэлд борлуулалтын онцгой санал, уриа үг, компани болон бүтээгдэхүүний нэр зэрэг нь хамгийн чухал. Жишээлбэл, бүтээгдэхүүнийхээ онцлогыг шин гээгээгүй, хэлж, тогтооход хэцүү нэр нь брэнд болоход амаргүй байдаг аж.

3. Боломжит хэрэглэгчиддээ сурталчилгааны сувгаар дамжин хүрэх

­Маркетингийн зардал бол хязгаарлагдмал тооны бууны сум юм. Иймээс энэ хязгаарлагдмал нөөцөө оновчтой зарцуулах ёстой. Бизнест хамгийн аюултай тоо бол нэг. Ганцхан сувгаар сурталчилгаагаа цацах гэх мэт нэгийн тоотой бүхнээс зайлсхийх хэрэгтэй. 

4. Борлуултын сэжим олж авах ­

Борлуулалтын сэжим үүсгэдэг гол дэд бүтэц бол CRM буюу харилцагчийн систем бий болгох юм. Борлуулалтад бараа, бүтээгдэхүүнийг сонирхохгүй, огт сонирхохгүй хэрэглэгч нь сонирхдог хэрэглэгчээсээ их байдаг учраас харилцагчаа мэдэрдэг байх ёстой.

5. Борлуулалтын сэжмийг бойжуулах ­

Хамгийн сайн борлуулагч хэрэглэгчээ хамгийн сайн халам жилдаг. Халамжилж, хэрэглэгчдээ мэдлэг олгож, сэтгэлийг нь хөдөл гө дөг байх хэрэгтэй. Гурван бор луулалтын хоёр нь давтан худалдан авалт байдаг. Тиймээс олон холбогдож, холбогдох бүртээ үнэ цэнийг мэдрүүлж байхыг зөвлөжээ.

6. Борлуулалтанд хувиргах

­Хэрэглэгч шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнд эхлээд үл итгэсэн байд лаар ханддаг учраас итгэл үүсээгүй байхад нь борлуулалт хийж болохгүй. Яршигтай борлуулагч биш уригдсан зочин шиг болох хэ рэгтэй. Хэрэглэгч хязгааргүй хэ рэглээнд дуртай боловч тэр хэм жээндээ хэрэглэж чаддаггүй. Иймээс борлуулалтад хязгааргүй хэрэглээг санал болгохоос эхлээд хэрэглэгчийн хүлээлтийг давсан баталгаа, хэт үнэтэй хувилбар байлгах, авахаасөө өмнө туршиж үзэхийг санал болгох аргуудыг хэрэглэж болно.

7. Дэлхийн түвшний үйл ажиллагааг бий болгох

­“Apple” компани шиг улаан фенүүдийг бий болгох хэрэгтэй. Театр шиг сонирхолтой зүйлийг харуулдаг байхыг зөвлөжээ. Мөн бүтээгдэхүүн нь мөнгө олж өгдөг бол систем нь баяжуулдаг гэдгийг сануулжээ. Ажлын 80 хувийг гүйцэтгэж чадах гүйцэтгэх юм уу орлогч захиралтай болохыг санал болгожээ.

8. Хэрэглэгчийн насан туршийн үнэ цэнийг бий болгох

­Өөрийн бүх нөөц бололцоо буюу алмаазын ордоо шавхаж хэрэглэгчид насан туршийн үнэ цэнийг бий болгох хэрэгтэй. Мөн асуудалтай хэрэглэгчээс аль болох татгалзах нь ашигтай.

9. Бусдад санал болгох үйл явцыг зохион байгуулах, өдөх

­Үнэгүй хоолонд найдах хэрэггүй. Үйлчлүүлэгчийн саналыг үргэлж асууж байх хэрэгтэй. Өөрийн бизнестэй холбогдох газруудтай уялдаа холбоогоо сайжруулах гэсэн зөвлөмжүүдийг “Маркетингийн нэг хуудас төлөвлөгөө” номыг орчуулсан Б.Анхбаяр хэлсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.