СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ 1989 оны жагсаалыг хүчээр дарсан нь зөв шийдвэр байсан гэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Тэртээ 1989 онд БНХАУ-д эрх чөлөө, ардчиллыг шаардсан залуучуудын жагсаал зургаан долоо  хоногийн турш үргэжилж эцэст нь Засгийн газрын шийдвэрээр танк, зэвсэглэсэн цэргүүд жагсагчдыг хүчээр тарааж олон хүний аминд хүрсэн байдаг. Уг хэргийг дэлхийн улс орнууд хурцаар шүүмжилсээр ирсэн.

Хятадын Батлан Хамгаалахын сайд Вэй Фэнгө энэ талаар үг хэлжээ. Түүний хэлснээр улс орон даяар газар авсан эмх замбараагүй байдлыг намжаасан Засгийн газрын бодлого маш зөв байсан гэжээ. Ирэх долоо хоногт эрх чөлөөний төлөө жагссан оюутнуудыг хүчээр дарснаас хойш яг 30 жилийн хугацаа өнгөрч буйг тэмдэглэх юм.

Сайд Вэй Фэнгө Сингапур улсад айлчилж худалдаа, бүс нутгийн аюулгүй байдлын форумд оролцож байна. Үзэгчдийн нэг түүнээс Тяньаньмины талбайд 30 жилийн өмнө болсон үйл явдлын талаар асуужээ. Мөн 1989 оны үйл явдлаас хойш Хятадад олон зүйл өөрчлөгдсөн, одоо байгаа тогтвортой хөгжингүй байдалд сэтгэл хангалуун байдаг гэсэн юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.