Энэтхэгийн Хималайн нуруунд Их Британи, Америк, Авсрали улсаас ирсэн найман уулчин цасны нурангид дарагдаж сураггүй алга болоод байгаа юм. Уулчидтай хамт Энэтхэгийн хөтөч явсан ба тэд нурангийн дараа бааздаа эргэж очих боломжгүй болсон гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Олон улсын уулчид Энэтхэгийн хоёр дахь өндөр ноён оргил Нанда Дэвид авирахаар аяллаа эхлүүлжээ. Энэтхэг улсын эрх баригчид хайгуулын багийг илгээсэн ба амьд үлдэгсэд эзгүй ууланд төөрсөн байж магадгүй гэж найдаж байна. Уулын холбооноос уулчдыг амьдаар нь олно гэсэн итгэл найдвар үлдсэн ч муу мэдээ сонсоход бэлтгэлтэй байхыг анхааруулжээ.
7,400 км өндөр огилд авирах аялал өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдөр эхэлсэн байна. Төлөвлөгөөний дагуу 24 хоногийн дараа оргилд хүрэх ёстой байжээ.
Эх сурвалж: www.theguardian.com