ОХУ-ын Дзержинске хотод цэргийн зориулалтаар тэсрэх бөмбөг үйлдвэрлэж, хадгалдаг агуулахад дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас 79 хүн гэмтэж шархдан, 180 айлын байшин шатжээ.
JSC Kristall судалгааний хүрээлэн дэх үйлдвэр дэлбэрсний улмаас бүхэлдээ сүйрсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр үйлдвэрийн ослын үед дотор нь таван хүн байсан ба аюулгүй аварч чаджээ.
Гэмтэж шархадсан иргэдийн ихэнх нь дэлбэрэлтийн үеэр хагарч үсэрсэн шилэнд өртсөн байна. Тэдний 38 нь үйлдвэрийн ажилчид, 41 нь энгийн иргэд ажээ. 15 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Тус хотод байдаг бусад үйлдвэр, айлын байшингуудад цонх шил хагарсан нь дэлбэрэлтийн хүчийг харуулжээ. Хотын захиргаа онц байдал зарлаж ослын шалтгааныг тодруулахаар мөрдөгчид ажиллаж байна.
Эх сурвалж: www.bbc.com