Японы Тоёота компанийн хуучин машинаар Монголчуудын өөрчилсөн гэж боддог ч хөгжлийн гацаанд орчихсон хөдөө нутгийг зорингоо Алдартай хууч хөөрнө. Алдар бол 20 настай бидний аяллын хөтөч, орчуулагч, анд найз маань. Тэр Монголд төрж өссөн, Их сургуулийн нэгдүгээр курсээ дөнгөж төгссөн оюутан. Монголын залуустай адил хар өнгийн жийнс, арьсан гутал, үндэсний цамц өмсөж, бүрх малгай тохсон нь салхинд хийсэх шахна. Тэр үндэсний хэлээ үүнд оролцуулалгүй таван хэлээр ярьж чаддаг. Ютүб суваг үзэж, дуучин Лана дэл Рэйн дууг сонсох дуртай. “Автобусанд явж байхдаа найзуудтайгаа англиар ярихад нь настай хүмүүс шоолонгуй хардаг ч ойлгодоггүй” гэж тэр хэлсэн юм.
Улаанбаатар хотод автомашинууд, явган зорчигчид, таван хошуу малтайгаа хамт амьдардаг. Тансаг кофе шопууд олон арваараа нээгджээ. Монголын хүн амын 60 орчим хувь буюу 1,4 сая иргэн хөдөө орон нутгаас нүүдэллэн ирж, орчин үеийн, хотожсон, тансаг амьдрах хүслээ тээнэ. Үр дүнд нь ариун онгон байгальтай газар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот болжээ. Энэ бүх хор уршиг зөвхөн өвлийн хэдхэн сард бүрэлддэг. Автомашины яндан, гэр хорооллын утаа бохирдлыг үүсгэж, эмч нар бага насны хүүхдүүдээ авч утаанаас холдохыг зөвлөж байна.
Алдар “Монгол бол мөнх хөх тэнгэрийн орон гэж бид ярьдаг” гэж инээх ч миний хувьд зургаан цагийн турш замд явах л мөнхийн мэт санагдаж байлаа. Аюулгүй асфальтан замаар удаан явсангүй, хөдөө нутгийн “байгалийн зам” руу орлоо. Манай жолоочийг Ганбат гэдэг. Тэр англиар ярьдаггүй. Хамаг анхаарлаа зам дээр саад болох чулуу, шороог тойрч гарахад төвлөрүүлнэ. “Байгалийн зам”-д тэмдэг тэмдэглэгээ, дохио аль нь ч байхгүй бөгөөд Ганбат GPS ашигладаггүй. Олон зууны өмнөөс өвлөгдөн ирсэн нүүдэлчдийн соёл энэ буй. Гэрт амьдарч, хонины мах, сүү хэрэглэдэг. Адам, Алдар хоёр нүүдэлчин удмын хөвгүүдтэй шороо тоосон дунд тоглож, дугуй унан, ямаа тууж өдрийг өнгөрөөхөд эцэг эх нь нар буусны дараа оройн хоолоо ид гэж дуудав.
Алдар нарны зайгаар ажилладаг хавтангаа янзалж, суудлын машинаа байрлуулж тавьчихаад “Олон монголчууд гэрт амралтын өдрүүдээ өнгөрөөдөг” гэлээ. Мөн “Өсвөр насныхан ихэнх цагаа америк кино үзэж, снапчат харж, гадаа тоглож өнгөрүүлдэг” гэсэн юм. Тэд нийгэмд эзлэх байр суурьтай, фэйсбүүк хуудастай бас орон сууцтай болохыг хүсдэг. Үүний төлөө л залуучууд төв хотоо зорьдог. Улаанбаатарын гудамжаар алхаж байгаа залуус “Brooklyn”, “California”, “Supreme” гэсэн тэмдэгтэй цамц өмсөнө. Миний харсан морьтой хөгшин эр “Supreme” бэйсболлын малгай өмсөж хурц нарнаас нүдээ хамгаалж байсан санагдана.
Яг энэ үед надад Монгол гэдэг улс нэг олсны хоёр үзүүрээс таталцаад байгаа юм шиг санагдаж байлаа. Нэг талаас утаатай хот, нөгөө талаас дэлхийн соёлыг мөрөөдсөн өсвөр насныхан. Гэхдээ жилдээ ганц болдог наадам гэх баяраар тэд ижилхэн болдог. Наадам бол Монголын уламжлалт баяр. Гурав хоногийн турш нум сум харваа, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан улс орон даяар болно. Эхний өдөр бид телевизээр баярын жагсаал, Ерөнхийлөгчийн мэндчилгээг үзлээ. Хоёр дахь өдөрт нь хурдан морины уралдаан үзэхэд тэнд хотын хүн амын талаас илүү нь байсан байх. Гэвч тасалбар түгээгч, металл илрүүлэгч, хаалга үүд аль нь ч байсангүй. Энэ бол эрх чөлөөний үнэн төрх. Монголд дагаж мөрдөх дүрэм журам, хил хязгаар гэж байхгүй. Алдарын хэлснээр тэд терроризмын аюулгүй, дайн дажингүй байгаагаараа бахархаж амьдардаг. Одоо хүртэл залуучуудын дунд Монголын гоо үзэсгэлэн оршсоор байна. Одод гялалзсан тунгалаг үдэш бидний хөтөч, орчуулагч хүү “Америкийн зочид буудлуудад таван од байдаг. Харин манай Монголд сая сая од бий” хэмээн наргиж хэлсэн юмдаг.
Эх сурвалж: www.vogue.com , Hayley Smith