Эх үрсийн баяр буюу 2019 оны 06-р сарын 01-ний өдрийг “Автомашингүй өдөр” болгох шийдвэрийг Нийслэлийн засаг дарга гаргажээ. Энэ өдөр хүүхдүүдэд зориулсан олон арга хэмжээ, жагсаал, цуглаан болдог учир ийнхүү автомашингүй өдөр болгох нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй хүүхдүүд унадаг дугуй, скүүтэр, ролик болон явганаар замын хөдөлгөөнд оролцох боломж бүрдэх юм.
Захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.
Иймд иргэд жолооч нар боломжит замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.