СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Трамп Мексикийн цагаачдыг эсэргүүцэж татвараа нэмнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикээр дамжин ирж буй цагаачдын урсгалыг зогсоохын тулд тус улсаас импортолдог бүх бараа бүтээгдэхүүн дэх татвараа нэмэхээр болсон байна. Трампын жиргэснээр ирэх зургадугаар сарын 10-ны өдөр гэхэд татварыг таван хувиар нэмж, хууль бус цагаачлалын асуудал цэгцрэх хүртэл энэ мэтчилэн бага багаар нэмсээр байх юм.

АНУ-ын өмнөд хилээр дамжин орж ирдэг хууль бус цагаачдыг зогсоохын тулд үндэсний хэмжээнд онц байдал зарлаад байгаа юм. Мексикийн Хойд Америк дахь дипломатч Есүс Сиэдийн хэлснээр бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх шийдвэр бол байж боломгүй үйлдэл гэжээ.

 

 

Трамп уг мэдэгдлийг хийсэн өдөр Цагаан ордноос Мексик, Канад улсуудтай худалдааны шинэ гэрээ хэлцэл байгуулахаар төлөвлөсөн гэдгийг давхар мэдээлжээ.  Хэрэв Америкийн Ерөнхийлөгчийн төлөвлөснөөр 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сар бүр таван хувиар

Уг мэдэгдэлд “Мексик улс манай аюулгүй байдалд шууд заналхийлээгүй боловч үндэсний бүрэн бүтэн байдал, эрхээ хамгаалж байна” гэжээ.

Мексик улс газар тариалангийн салбарын бараа бүтээгдэхүүнээрээ алдартай. Авокадо жимс, текилла ундааг их хэмжээгээр экспортолдгоос гадна аж үйлдвэрлэлийн төвлөрсөн бүс юм. Сар бүр олон зуун мянган автомашин үйлдвэрлэдэг ба сансар судлал, технологийн компаниуд суурь баазаа болгосон хүчирхэг эдийн засагтай дэлхийн 20 орны нэг.

 

 

Америкийн шилдэг үйлдвэрлэгчид болох Ford, General Motors, John Deere, IBM, Coca Cola компаниуд бүгд Мексикт үйлдвэртэй.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.