СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Засгийн газрыг огцруулах шаардлагыг УИХ-д хүргүүллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

- УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ -

-Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яг одоо хэлэлцэж байна. Уг хуулийг Засгийн газраас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн ч өнөөдөр л хэлэлцэж эхэлжээ. 

Сурталчилгаа
  • 2019-05-31 11:20

    2021-01-01-нээс Приус машиныг унуулахгүй байх хууль батлах гэж байна

    Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

    Авто тээврийн тухай хуулийг анхлан 1999 онд баталсан бөгөөд тухайн үед улсын хэмжээнд 70 мянга хүрэхгүй авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2018 оны байдлаар 970.8 мянгад хүрч, авто тээврийн хэрэгслээр хийгдэж байгаа зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд өсөж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Иймд авто тээврийн салбарын хяналтыг сайжруулж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах нь нэн чухал болоод байгааг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

    УИХ-ын гишүүн О.Батнасан "Энэ хууль 2021-01-01-нээс хэрэгжихээр тусгажээ. Хууль хэрэгжээд эхлэнгүүт ард түмний унаа буюу ПРИУС-ыг хориглож байгаа юм байна. Зөв талтай жолооны хүрдтэй Солонгосын цоо шинэ Хьюндай, Дэү, Соната гэх мэт унааг авч унах юм байна л даа. Ард түмэн чадах юм уу? Дээр нь манай гаалийнхны шаарддаг гарал үүслийн гэрчилгээ гэх мэт хүнд суртлыг яаж зохицуулж байгаа вэ" гэлээ.

    Ажлын хэсэг "Буруу талтай жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хязгаарлах асуудал олон жил яригдсан. Гадны зөвлөхүүдийн зөвлөмж, засгийн газрын тогтоол, үндэсний стратеги бичиг баримт дээр ч гэсэн баруун талдаа жолооны хүрдтэй машиныг хязгаарлана гэсэн зохицуулалт орсон ч хэрэгжиж чадахгүй байгаа. 2018 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 970 880  тээврийн хэрэгсэл байгаагаас улсын хэмжээнд 53,2 хувь, нийслэлийн хэмжээнд 61,2 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй. Гэтэл осол аваар гаргаж байгаа машины 72 хувь нь өнөөх баруун талдаа хүрдтэй машин байна. Иймд хуульд өөрчлөлт оруулж хязгаарлах л хэрэгтэй " гэлээ.

    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Автозамын хууль сул, авто зам нь чанаргүйгээр үүдэж Монгол Улсад жилдээ 400-500 хүн автын ослоор амь насаа алдах, бэртэж гэмтдэг гэсэн судалгаа байна.  2-3 бойнг онгоц сүйрсэнтэй адил хэмжээний тоо юм. Манай улс актлагдсан авто машины оршуулгын газар боллоо. Акт нь дууссан, өндөр насжилттай  машинуудыг гаднаас оруулж ирж байгаа. Энэ нь автын осол нэмэгдэхэд нөлөөлж байна" гэлээ.

    Ажлын хэсэг "Буруу талтай жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хязгаарлах асуудал олон жил яригдсан. Олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийг зургаагаас дээш жилийн насжилттай авто тээврийн импортыг хязгаарлана гэсэн зохицуулалт дэмжигдээгүй. Дэлхийн улс орнуудад долоогоос дээш жилийн насжилттай авто тээврийг өндөр насжилттай гэж үздэг. Манай улсын нийт авто тээврийн 80 орчим хувь нь 10 болон түүнээс дээш жил ашигласан өндөр насжилттай автомашин хөдөлгөөнд оролцдог. Цаашид өндөр насжилттай авто тээврийг татвараар нь зохицуулна" гэлээ.

    УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Осол аваар их гарч байна. Энэ талын эрхзүйн орчныг яаж сайжруулж байна вэ. Гашуун сухайтад ачаа тээврийн 15000 автомашин байна. Гэтэл өдөр хилээр 700 автомашин орж гарч байна. Хэт ачааллыг яаж зохицуулах вэ. Шивээ хүрэнгийн боомтын автозамыг сайжруулахад ямар бодлого барьж байна" гэлээ.

    ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Нийтийн хэрэгцээний бус зам талбай дээр явсан бол үйлдвэрлэлийн осол болдог. Уул уурхайн тээвэрлэлт дээр гарсан ослыг зохицуулахад хүртэл асуудалтай байгаа. Хэт олон машинд зөвшөөрөл олгоод байна гэдэг. Гашуун сухайд явж байгаа 5000 машинд л зөвшөөрөл олгосон байгаа" гэлээ.

    2019-05-31 11:00

    LIVE: Засгийн газрыг огцруулах шаардлагыг УИХ-д хүргүүллээ

    Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх гэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ. 

    УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Өчигдөр манай нам эрх баригчаас хариуцлага нэхэх жагсаал зохион байгуулж УИХ-д шаардлага хүргүүлж байгаа. Шаардлагыг одоо УИХ-ын чуулган дээр өгнө. Тус шаардлагад  “Сүүлийн үед ардчиллын ололтыг үгүйсгэх, эдийн засгийн болон гадаад бодлогын тулгуур зарчмууд алдагдах, Үндсэн хууль болон хуульт ёсыг үгүйсгэх, албан тушаалын төлөөх тэмцэлдээн ард иргэдийг хөлдөө чирч бухимдуулсан үйлдэл нь хэрээс хэтрэх, улс орныг дарангуйлал руу аажим хөтлөх ийм санаархал газар авч байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр УИХ-ын дарга болон Засгийн газарт шаардлагаа хүргүүлж байна. Засгийн газрын огцруулах хэд хэдэн үндэслэл бий.

    Хулгайтай, аллагатай, авлигатай, хариуцлага алдсан ослуудтой, төрийн чанга хамгаалалт дор ч иргэд нь амиа алдсан, халдварт өвчинтэй өнөөгийн Засгийн газар, эрх баригчдын 2016 онд ард түмэндээ амлаж байсан мөрийн хөтөлбөрөөс нэг ч зорилт бүтэн биелсэнгүй, бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Мөн 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гарч ирсэн нь хариуцлагагүй Засгийн газар огцрох хангалттай үндэслэл.

    Эрх баригчдын их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийн асуудал, Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэл, Улсын Их Хурлын 49 гишүүн өргөсөн тангаргаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсдөдөө олгуулсан, Төрийн ордны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчлүүд даамжирсан зэргээр өнөөгийн Улсын Их Хурал нь зүй бус хандлагын үлгэр жишээ болсноороо, ард олны итгэл үнэмшил, тэднийг манлайлан дагуулах чадваргүй болжээ.

    Иймд Засгийн газрыг огцруулах шаардлагыг өнөөдөр УИХ-ын даргыг орлон гүйцэтгэж буй УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулна” гэлээ.

  • 2019-05-31 11:00

    2019-05-31 11:20

    2021-01-01-нээс Приус машиныг унуулахгүй байх хууль батлах гэж байна

    Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

    Авто тээврийн тухай хуулийг анхлан 1999 онд баталсан бөгөөд тухайн үед улсын хэмжээнд 70 мянга хүрэхгүй авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2018 оны байдлаар 970.8 мянгад хүрч, авто тээврийн хэрэгслээр хийгдэж байгаа зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд өсөж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Иймд авто тээврийн салбарын хяналтыг сайжруулж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах нь нэн чухал болоод байгааг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

    УИХ-ын гишүүн О.Батнасан "Энэ хууль 2021-01-01-нээс хэрэгжихээр тусгажээ. Хууль хэрэгжээд эхлэнгүүт ард түмний унаа буюу ПРИУС-ыг хориглож байгаа юм байна. Зөв талтай жолооны хүрдтэй Солонгосын цоо шинэ Хьюндай, Дэү, Соната гэх мэт унааг авч унах юм байна л даа. Ард түмэн чадах юм уу? Дээр нь манай гаалийнхны шаарддаг гарал үүслийн гэрчилгээ гэх мэт хүнд суртлыг яаж зохицуулж байгаа вэ" гэлээ.

    Ажлын хэсэг "Буруу талтай жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хязгаарлах асуудал олон жил яригдсан. Гадны зөвлөхүүдийн зөвлөмж, засгийн газрын тогтоол, үндэсний стратеги бичиг баримт дээр ч гэсэн баруун талдаа жолооны хүрдтэй машиныг хязгаарлана гэсэн зохицуулалт орсон ч хэрэгжиж чадахгүй байгаа. 2018 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 970 880  тээврийн хэрэгсэл байгаагаас улсын хэмжээнд 53,2 хувь, нийслэлийн хэмжээнд 61,2 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй. Гэтэл осол аваар гаргаж байгаа машины 72 хувь нь өнөөх баруун талдаа хүрдтэй машин байна. Иймд хуульд өөрчлөлт оруулж хязгаарлах л хэрэгтэй " гэлээ.

    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Автозамын хууль сул, авто зам нь чанаргүйгээр үүдэж Монгол Улсад жилдээ 400-500 хүн автын ослоор амь насаа алдах, бэртэж гэмтдэг гэсэн судалгаа байна.  2-3 бойнг онгоц сүйрсэнтэй адил хэмжээний тоо юм. Манай улс актлагдсан авто машины оршуулгын газар боллоо. Акт нь дууссан, өндөр насжилттай  машинуудыг гаднаас оруулж ирж байгаа. Энэ нь автын осол нэмэгдэхэд нөлөөлж байна" гэлээ.

    Ажлын хэсэг "Буруу талтай жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хязгаарлах асуудал олон жил яригдсан. Олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийг зургаагаас дээш жилийн насжилттай авто тээврийн импортыг хязгаарлана гэсэн зохицуулалт дэмжигдээгүй. Дэлхийн улс орнуудад долоогоос дээш жилийн насжилттай авто тээврийг өндөр насжилттай гэж үздэг. Манай улсын нийт авто тээврийн 80 орчим хувь нь 10 болон түүнээс дээш жил ашигласан өндөр насжилттай автомашин хөдөлгөөнд оролцдог. Цаашид өндөр насжилттай авто тээврийг татвараар нь зохицуулна" гэлээ.

    УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Осол аваар их гарч байна. Энэ талын эрхзүйн орчныг яаж сайжруулж байна вэ. Гашуун сухайтад ачаа тээврийн 15000 автомашин байна. Гэтэл өдөр хилээр 700 автомашин орж гарч байна. Хэт ачааллыг яаж зохицуулах вэ. Шивээ хүрэнгийн боомтын автозамыг сайжруулахад ямар бодлого барьж байна" гэлээ.

    ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Нийтийн хэрэгцээний бус зам талбай дээр явсан бол үйлдвэрлэлийн осол болдог. Уул уурхайн тээвэрлэлт дээр гарсан ослыг зохицуулахад хүртэл асуудалтай байгаа. Хэт олон машинд зөвшөөрөл олгоод байна гэдэг. Гашуун сухайд явж байгаа 5000 машинд л зөвшөөрөл олгосон байгаа" гэлээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.