СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шатахууны үнийг шалтгаангүйгээр нэмсэн нь тогтоогдлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Шатахууны худалдаа эрхлэгчид автобензин, дизель түлшний жижиглэн борлуулалтын үнийг удаа дараалан нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газар/ШӨХТГ/-аас шалгалт хийжээ. 

Шалгалтыг өнгөрсөн 03-р сарын үнийг одоо байгаа үнэ болон ОХУ-ын үнэтэй харьцуулан гаргажээ.

2019 оны 3 дугаар сарын 26-ны улсын дундаж үнэ:

-А-80 автобензин 1763 төгрөг/литр,

- Аи-92 автобензин 1819 төгрөг/литр,

-Дизель түлш 2348 төгрөг/литр байсан ч

2019 оны 5 дугаар сарын 28-ны байдлаар улсын дундаж үнэ:

-А-80 автобензин 1875 төгрөг/литр,

- Аи-92 автобензин 1980 төгрөг/литр,

-Дизель түлш 2445 төгрөг/литр болж төрөл тус бүр дээр 97-161 төгрөгөөр өссөн байна.

Харин 2019 оны 4 дүгээр сард ОХУ-ын “Роснефть” компанийн хилийн үнэ:

-А-80 автобензин 613 ам. доллар/тн,

-АИ-92 автобензин 643 ам.доллар/тн,

-Дизель түлш 623 ам.доллар/тн байсан бөгөөд

2019 оны 5 дугаар сарын хилийн үнэ:

-А-80 автобензин 665 ам. доллар/тн,

-АИ-92 автобензин 695 ам.доллар/тн,

-Дизель түлш 640 ам.доллар/тн болж өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 17-52  ам.доллар-аар өсчээ.

Мөн

Гэвч,

Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн хувьд 2019 оны байдлаар зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдоогүй учраас ШӨХТГ-аас шатахууны үнийг шууд хянах эрх хуулиар олгогдоогүй байна. /Хуулиндаа ШӨХТГ нь зөвхөн зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг судлан тогтоож, зах зээлд нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний үнийг хянаж, зохицуулалт хийдэг /

Тиймээс шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудалд салбар хариуцсан яам, агентлагаас дараах арга хэмжээ авч ажиллах саналыг Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нарт хүргүүлжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.