СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-28

Хятадад цэцэрлэгийн багш 8 саяын цалинтай

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

Өдрийн ихэнхийг хүүхдүүдтэй өнгөрүүлж, тэдний боловсрол хүмүүжилд цаг зав, эрдэм мэдлэгээ харамгүй хайрладаг хүмүүс бол багш, сурган хүмүүжүүлэгчид. Гэтэл тэдгээр сайхан сэтгэлт, энэрэнгүй үйлстнүүд маань нөр их хөдөлмөрөө хэрхэн үнэлүүлдэг нь нууц биш. Тусгай сургалттай, өндөр төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин чамлахааргүй байж болох ч “улсын” гэх тодотголтой боловсролын газарт багшилдаг хүмүүс амьдралаа залгуулах тун бэрх.

Есөн сарын нэгэн бүрт хүүхдүүд баяр хөөртэйгээр хичээлдээ явдаг ч намрын намарт багш нар ажил хаяж, хүүхдүүдийн хичээл завсарладаг нь нэгэнт тогтсон жишиг болжээ. Үүнийг буруутган зэмлэх аргагүй. Сардаа 500-600 мянган төгрөгөөр ар гэрээ авч явна гэдэг өнөөгийн Монголын нийгэмд тун бэрх гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Тэгвэл хойд урд хоёр хөршөө харвал манай эрх баригчид багш нарт олгож байгаа цалингаасаа ичих нь гарцаагүй. Ажил олгох нэгэн сайт дээр Хятадын Өвөрмонголын Чифен буюу Улаан хад хотод цэцэрлэгийн багш ажилд авна гэсэн зар байна. Лавлаад уншвал “хүүхдийн цэцэрлэгт  Англи хэлний багш ажилд авна, цалин сарын 20-30 мянган юань” гэжээ. Үүгээр ч зогсохгүй “ажлын виз олгоно, амьдрах байр үнэгүй, даваагаас баасан гариг хүртэл ажиллана” гэсэн байх юм.

Өнөөдрийн байдлаар үнэт цаасны арилжааны газруудад нэг юань дунджаар 369,5 төгрөгтэй дүйцэж байна. Улаан хадад ажиллах цэцэрлэгийн багшийн цалинг монгол төгрөг рүү шилжүүлэхэд нэг сард 7-11 сая төгрөг. Өөрөөр хэлбэл, монгол багшийн сарын цалингаас багаар бодоход арав дахин их байгаа юм. Хөгжлийн хурдан галт тэргэндээ суусан Хятадын хувьд энэ нь ердийн цалин ч гэсэн боловсролын салбар дахь үнэлэмж өндөр буйг харуулсан үзүүлэлт буй за.

Эх сурвалж: www.postjobfree.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.