СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бангладеш: Бэлгийн дарамтад орж зулын гол болсон охины хэрэгт 16 этгээдийг буруутгав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Бангладешийн исламын сургуульд сурдаг 19 настай Нусрат Жахан Рафийг сургуулийнх нь захирал бэлгийн дарамтад оруулсны дараа аймшигтайгаар амьдаар нь шатааж зулын гол болгон улмаар амь насанд нь хүрсэн хэрэг дэлхий нийтийг цочирдуулж байсан юм. Охин бэлгийн дарамтад өртсөн гэдгээ гэр бүлийнхэндээ хэлж захирлынхаа эсрэг гомдол гаргасанд өс санаж бие дээр нь керосин асган шатаасан хэрэгт 16 хүнийг буруутгаж ял оноохоор болжээ.

Нусрат Жахан Рафи охиныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр сургуулийн дээвэр дээр амьдаар нь галдан шатаасан бөгөөд түүний биеийн 80 хувь түлэгдэж тав хоногийн дараа нас барахаасаа өмнө уг хэргийг амиа хорлосон мэт харагдуулахыг тэд оролдсон гэдгийг албаны хүмүүст хэлж амжсан байдаг. Охин хэмээн нүд анихаасаа өмнө хэлжээ.

Сургуулийн захирал Сираж Уд Дулагийн эсрэг гомдол гарсан даруйд цагдаа нар хорьж саатуулсан боловч урьдчилан төлөвлөсөн аллагыг хорих газраас зохион байгуулсан гэдэгт итгэлтэй байгаа юм. Сургуулийн захирал охиныг цагдаад өгсөн гомдлоо буцаахыг удаа дараа шаардсан ч татгалзсан тул аллагыг захиалсан гэж үзэж байна.

 

 

Бангладеш улсын нийслэл Дака хотоос 160 км-т байдаг Фени жижиг хотын шүүх хэрэгт холбогдсон Дула зэрэг 16 этгээдийг санаатайгаар хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгалаа. Эдгээр хүмүүсийн дунд сургуулийн сурагчид, орон нутгийн захиргааны эрх мэдэлтнүүд багтжээ. Хэргийн мөрдөж шалгасан прокурорууд бүх сэжигтнүүдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноохыг шаардсан байна.

Бангладеш улсын Ерөнхий сайд Шейх Хасина нь Рафи охины хэргийн дараа түүний үхэлд холбоотой бүгдийг шүүхийн өмнө авчирна хэмээн ард түмэндээ амласан юм. Хэдийгээр иргэдийн жагсаал тэмцэл намжсан боловч хэргийг хэрхэн шийдэхийг нухацтайгаар ажиглаж байна.

 

Эх сурвалж: www.bbc.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.