Бяцхан нярай Сэйби ердөө 23 долоо хоног гурав хоногтойдоо Калифорнийн Сан Диего хотын эмнэлэгт мэндэлж түүнийг дэлхийн хамгийн жижигхэн хүүхдээр бүртгэжээ. Бяцхан охин Шарп Мэри Бирч эмнэлэгт өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш эмчлүүлсээр энэ долоо хоногт эмнэлгээс гарсан байна.
Ердөө 245 грамм буюу том алимтай дүйцэхүйц хэмжээтэй төрсөн нярай энэ сарын эхэнд 2,5 кг жинтэй болсон байна. Сэйбигийн ээж төрөлтийн хүндрэлээс болж хийсвэр хагалгаа хийлгэхээс өөр аргагүй байжээ. Бяцхан охин ээжийнхээ хэвлийд байхдаа өсөлт нь зогсож жин нэмэхгүй байсан бөгөөд хэрэв үргэлжлүүлэн тээвэл амь насанд нь аюултай гэж эмч нар үзсэн байна.
Америкийн Айовагийн их сургуулийн судалгаагаар Сэйби эсэн мэнд хорвоод мэндлэн торниж буй дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй төрсөн хүүхэд юм. Түүнээс өмнө 2015 онд Герман улсад төрж байсан бяцхан нярай Сэйбигээс долоон граммаар илүү жинтэй байжээ.
Эх сурвалж: www.cnn.com