СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ш.Лувсанцэрэн: Д.Жигжиднямаа дүүг маань вагонд дайруулж, амиа хорлосон гэж хэлсэнд гомдолтой байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

. Талийгаачийн хамгийн сүүлд ажлаа хийгээд явж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан бөгөөд бичлэгт залуу хүрз бариад замын хажуу талыг цэвэрлэж байдаг. Гэнэтхэн вагон орж ирэхэд замын хажуу руу бултах гэсэн ч амжилгүй дайруулж буй бичлэг байдаг билээ. .

Хэргийг үнэн мөнөөр шийдэхгүйгээс гадна өнөөдөр УБТЗ-ын Удирдах байрны гадна лоозон барин зогссон юм. Түүнийг удалгүй тус газрын нэгэн албан тушаалтан хүлээн авч уулзан удахгүй удирдлагуудтайгаа уулзуулах болно гэсэн хариуг хэлсэн байна. Ингээд бид түүнтэй хэсэг хором ярилцсан юм.

-Таны хувьд өнөөдөр УБТЗ-ын удирдлагуудад ямар шаардлага хүргүүлэхээр ирсэн бэ?

-Ажлаа хийж байсан хүнийг өөрийнх нь буруутай үйлдлээс болж амиа алдсан гэх дүгнэлт гаргасан байна лээ. . Өмнө нь удаа дараа уулзахаар ирэхэд Д.Жигжиднямаа дарга хүлээн аваагүй. Иймээс өнөөдөр би Орос удирдлагуудтай нь уулзах гэж ирсэн.

Гэвч дараа нь хүлээн авч уулзахаар боллоо. Бид ямар мөнгө төгрөг нэхэж байгаа биш хүнээ алдчихаад ядаж явахад дээрээс нь хэвлэл мэдээллээр хүний нэр төрд халдан, хэрэг нь ингэж хаагдаж буйд гомдолтой байна.

-Тухайн үед болсон явдлыг хэлбэл?

-Манай дүү 29 настай өртөөний холбооны механикчаар ажилд ороод удаагүй байсан. Тухайн үед Олон улсын вагон 12 минутаар хоцорч ирж байгааг мэдээгүй бөгөөд мэдсэн бол сонор сэрэмжтэй ажиллах байсан. Амиа хорлох гэж байгаа хүн вагоноос бултах байсан уу.. УБТЗ-ын удирдлагуудаас нэр төрийг нь цэвэр үлдээгээч хэмээн хүсэж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.