АНУ-д кабелийн анхны хүүхдийн сувгаар 1977 онд нээгдэж байсан Nickelodeon телевиз “All That” инээдмийн цуврал шоугаа дахин сэргээхээр болжээ. Сонирхолтой нь 1994-2005 оны хооронд үргэлжилж 10 гаруй жил завсарлаад байсан хошин цувралын гол дүрүүдийн нэгт Монгол хүү шалгарсан байна.
“All That” инээдмийн цувралын дүрийн шонгон шалгаруулалтад 12-15 насны 20,000 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс Чикаго хотод оршин суудаг Сэргэлэнгийн Чингүүн хүү тэнцжээ. Чингүүнтэй хамт Рийс Кадделл, Габриэл Грийн, Натан Жанак, Кейт Годфри, Райн Алесси, Лекс Лампкин нар цувралын шинэ дугааруудад тоглох юм байна.
Скетч комеди төрлийн энэ шоуны анхны дугаар зургадугаар сарын 15-ны өдөр Nickelodeon сувгаар цацагдана. Чингүүн хүү олон улсын хэмжээний шоунд Монголыг төдийгүй Азийг төлөөлөн анх удаа албан ёсоор сонгогдож нийт америкчууд болон та бидэнтэй Saturday Night Live шоугаар уулзах юм.
Шоуны шинэ дугаар бүрт шинэ дүр төрхөөс гадна дуу хөгжмийн хэсэг, олны танил одод уригдан оролцох ажээ. Тухайлбал телевиз, кино урлаг, хошин урлагийн зэрэг тайз дэлгэцийн олон салбарын одод зочноор уригдаж шоуны нэг хэсэг болох юм.
Сэргэлэнгийн Чингүүн энэ жил 13 настай, есөн настайгаасаа жүжиглэж эхэлжээ. Тэр Laugh Out Loud театр болон Төв Чикагогийн хоёрдугаар сургалтын Залуучуудын чуулгын гишүүн юм байна.
Эх сурвалж: www.people.com, www.deadline.com, FB: Miyegombo Alexander