СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-05-30

Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын энэтхэг шавь олимпийн эрх авчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Германы Мюнхен хотод буудлагын дэлхийн цомын тэмцээн болж байна. Маргааш өндөрлөх тус тэмцээнд 97 орны 908 тамирчин оролцож байгаа бөгөөд “Токио 2020” олимпийн эрх олгох билээ. Манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул нарын тэргүүтэй мэргэн буучид өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор эрх аваагүй байна. Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 25 метрийн дасгалд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 19, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул 44, спортын мастер Х.Уртнасан 60 дугаар байр эзэлснээр эрхээ авч чадсангүй.

Тэгвэл гавьяат тамирчин Д.Мөнхбаярын энэтхэг шавь Р.Сарноват Японыг зорих эрхтэй болсон байна. Тэрбээр 37 оноогоор түрүүлсэн бол Укрианы Костевич Олена 36, Беларусын А.Бонева нар 26 оноогоор удаалжээ. “Токио 2020”-ын эрхээ авсан Энэтхэгийн тамирчин Рахи Сарноват 2018 онд Индонезид болсон Азийн наадмын спорт гар бууны 25 метрийн дасгалд түрүүлж, Азийн дээд амжилтыг ахиулсан юм. Түүний энэ амжилт Энэтхэгийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн бөгөөд тэрбээр Азийн наадмаас алтан медаль хүртсэн улсынхаа анхны мэргэн бууч болжээ. Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын шавь 27 настай Р.Сарноват Токиог зорих эрхээ авч монгол багшийн ур чадварыг харуулсныг олон улсын буудлагын холбооноос онцолсон байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.