СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дунай мөрөнд БНСУ-ын долоон иргэн амиа алдаж, 19 жуулчин ор сураггүй болов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Унгарын нийслэл Будапешт хотын дундуур урсах Дунай мөрөнд жуулчдыг тээвэрлэж байсан усан онгоц өөр нэг хөлөг онгоцтой мөргөлдөж Өмнөд Солонгосын долоон иргэн амь насаа алдаад байна.

Мөн албан ёсны эх сурвалжаар Лусын дагина нэртэй усан онгоц дээр байсан Өмнөд Солонгосын 33 иргэн, бусад орны долоон жуулчныг эсэн мэнд аварч чадсан байна.

Өнгөрсөн шөнийн 22:00 цагт Лусын дагина хотын төвд байрлах Элизабет гүүрний орчимд зангуугаа буулгах гэж байгаад Дунай мөрөнд аялж байсан өөр нэг хөлөгтэй хүчтэй мөргөлдөж живжээ. Усанд живсэн иргэдийг эрж олох хайгуулын ажил бүхэл шөнөжин үргэлжилж өнөөдөр өглөө ч мөн жуулчдыг хайсаар байсан юм.

 

 

Унгарын Үндэсний түргэн тусламжийн газраас долоон хүн амь үрэгдсэн болохыг баталж, ор сураггүй байгаа жуулчдын тоог 13 гэж мэдээлжээ. Хэвлэлийн төлөөлөгч Пал Гиорфийн хэлснээр Лусын дагиныг живэх үед хөлөг онгоцон дээр 32 зорчигч, хөлгийн багийн хоёр гишүүн байсан гэв.

Усан онгоц мөргөлдсөн даруйдаа хэрхэн живсэн нь одоогоор тодорхойгүй байна. Живсэн онгоцыг эзэмшдэг аялал жуулчлын Панорама Дек компаниас жил бүр усан онгоц, завиудад техникийн үзлэг шалгалт хийж сэргээн засварлах ажил хийгддэг гэж мэдэгджээ. Тус компанийн зүгээс чухам яагаад усан онгоц богино хугацаанд живснийг одоогоор тодорхой мэдэх боломжгүй байна гэжээ.

 

 

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.