СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жорж Сорос: Путин Европын орнуудад “Исламын улс” бүлэглэлээс ч илүү аюул учруулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Хөрөнгө оруулагч, буяны үйлстэн, философич, улс төрийн идэвхтэн, “Соросын сан” болон “Нээлттэй нийгэм” сангийн тэргүүн Жорж Сорос ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг “Хүний эрх зөрчигч, олигархи, Европын холбоог тараах зорилготой, “Исламын улс” бүлэглэлээс ч илүү аюул учруулагч” хэмээн дүгнэсэн тухай “theguardian.com” мэдээлжээ. Тэрбээр “Европын холбоо болон АНУ-ын удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд багагүй үүрэг гүйцэтгэж буй хүн хэмээн бодож буй нь том алдаа. Владимир Путин “Исламын улс” бүлэглийн эсрэг тэмцэж буй нэрийдлээр Сириэс ард иргэдийг гаргаж Европыг дүрвэгсдийн хөлд даруулан Европын холбоог бутарган, задлахыг зорьж байна.

ОХУ-ын агаарын хүчин Сирийн хүн ам олноор суурьшсан томоохон хотуудыг бөмбөгдөж энгийн ард иргэдийг Йордан, Ливаны хилд аваачих зорилготой байсан. Зорилгодоо хүрмэгцээ Сирийг орхисон. Одоо Йорданы хил дээр 20 мянга орчим Сирийн дүрвэгч байна. Энэ нь Ливаны хил дээр байгаа дүрвэгчдийн тоотой харьцуулахад хэд дахин бага тоо. ОХУ хоёр сая оршин суугчтай Алеппо хот руу дайрснаас 70 мянга орчим иргэнийг Турк руу дүрвэхэд хүргэсэн. Путин сайн тактиктай хэдий ч муу стратегич. Түүнд Европын дүрвэгчдийн хямралыг хүндрүүлэх зорилгоор Сирийн иргэний дайнд оролцох ямар ч шалтгаан байхгүй. Үнэн хэрэгтээ түүний оролцоо стратегийн алдаа байсан.

Би Европын холбоо болон АНУ-ын удирдагчид Путиний гаргаж буй үйлдлийг шүүмжлэхээс илүүтэйгээр түүний үгийг дагаад буйг гайхаж байсан. Эндээс ардчилсан улс төр бодит үнэнийг батлах нотлох гэхээсээ илүүтэйгээр олон нийтийн харахыг хүссэн тэр л дүр зургийг дүрсэлдэг болжээ гэсэн дүгнэлт хийлээ. Одоогоор Владимир Путиний ОХУ, Европын холбоо хоёрын аль нь тэсэж үлдэх вэ гэсэн уралдаанд оролцож байна. . Европын холбоо нуран унах нь ОХУ-д хамгийн их ашигтай. Учир нь Европын холбооны тус улсад авсан бүх хориг арга хэмжээ байхгүй болох юм. ХБНГУ-ын Канцлер дүрвэгсдийн урсгал Европын орнуудыг сүйрүүлнэ гэдгийг урьдаас харж байсан” хэмээжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.