Татарын бөглүү тосгонд нэгэн бүсгүй арван хэдхэн насандаа дөч гарч яваа дарангуйлагч эрийн эхнэр болж очих боловч хадам эх нь түүнийг үргэлжид гоочилж, голно. Дөрвөн охин төрүүлэх боловч бүгд эндэж, түүний эр нөхөр хамтрал байгуулахыг эсэргүүцэж улаантнуудад алагдаж, Зүлэйха олон зуун хүний хамт Сибирь рүү цөлөгдөнө.
Зохиолч Гүзель Яхина жирийн нэгэн Татар бүсгүйн үзэл бодлоор дамжуулж "Асар их зовлон дунд ч ирээдүйн аз жаргалын үр үндэс байдаг юм шүү" гэсэн санааг харуулахыг зорьсон мэт санагдана. Энэ номыг уншиж дуусах хүртлээ татар бүсгүйн төлөө санаа зовниж, өмгөөлөн огшиж,түүний өмнөөс нулимс мэлтэлзүүлж, нууцхандаа баярлах нь бишгүй их.
Оросын утга зохиолын ертөнцөд цахиур хагалж буй татар зохиолч Гүзэл Яхинагийн бичсэн, өдгөө дэлхийн 31 улсын хэл дээр орчуулагдан тухайн жилийнхээ шилдэг борлуулалтаар номоор тодорч байжээ.
Энэ гайхалтай номыг монгол хэл дээр О.Чинбаяр, Д.Баасанжаргал, О.Чинзориг нар орчуулан эмхтгэн худалдаанд гаргасан байна.