Зуслангийн автобусанд багтах гэж арай л нүцгэрсэнгүй. Орсон хойноо хөлөө олохгүй баахан атиганав. Уур уцаар хараал хэрүүл урд хойд хаалгаар цутгана. Суудалд шигдсэн хүмүүс хор атаа хөөрүүлнэ. ... Гэтэл хар. Сонин уншаад явдаг болж. . .” гэж баярлан өгүүлэхэд нь би золтой л “үхсэн хойно оо” гээд тавьчихсангүй… гэх мэтээр үргэлжлэх энэ эх бол 5-р ангийн Монгол хэлний улсын шалгалтанд орж иржээ. Хэдийгээр өнөөгийн нийгмийг дүр төрхийг харуулж, тэндээс сургамж хэлэх гэсэн агуулгатай боловч эхлэхээсээ дуусах хүртэл уур уцаар, хараал ерөөлийн шинжтэй үг, өгүүлбэр ихээр агуулсан нь нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулж байна.
Хамгийн гол нь уг эхийг уншаад “Үхсэн хойно оо” гэх хэлцийн утгад тохирох хэсгийг ол гэх даалгаварыг 5-р ангийн улсын шалгалтад оруулсан нь эцэг эхчүүдийн дургүйцлийг хүргээд зогсохгүй, эрдэмтэн, багш нарын шүүмжлэлийг дагуулж байна.
"Соёлтой эр" зохиол бүрэн эхээрээ
Иймд бид дээрх шалгалтын материалтай холбогдуулан сурвалжлага бэлтгэсэн билээ.