Өнгөрсөн гуравдугаар сарын 10-13-ны хооронд Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт амьдран суух хаягтай Б.Тодзаяа гэгч өөрийнхөө дагавар хөвгүүд болох дөрвөн настай Э, зургаан настай Э нарыг гурав хоногийн турш тамлаж, онц хэрцгийгээр зодож гэмтээсэн хэрэг нийгэмд дуулиан үүсгэсэн билээ.
Тэгвэл уг хэрэгт холбогдогч Б.Тодзаяагийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж Б.Тодзаяад 10 жилийн хорих ял оноожээ. Түүнийг эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2.2, 11.1.2.3 дахь зүйл заалт буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэх үндэслэлээр 10 жилээр хорих ял оноосон байна.