СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

100 настай эмэгтэй хотын зөвлөлд сонгогджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ХБНГУ-ын Кихэймболанден хотод орон нутгийн эрх баригчдын сонгууль явагдахад энэ жил 100 настай эмэгтэй хотын зөвлөлд сонгогдсон байна. Өндөр настан Лизель Хайз 8,000 оршин суугчтай хотын зөвлөлийн сонгуульд бусад нэр дэвшигчдээс илүү санал авч чаджээ.

Тэрээр “Бид Кихэймболанден хотын төлөө” бүлгээс нэр дэвшиж, тогтвортой хөгжил, иргэдийн оролцоо, залуу үеийг хөгжүүлэх сэдвээр кампанит ажлаа явуулсан байна.

Лизель Хайз эмээ өнгөрсөн дөрөвдүгээр сард 100 нас хүрсэн ба 20 нэр дэвшигчээс хамгийн өндөр санал авсан байна. Залуугаасаа багшилсан тэрээр усанд сэлэлтийн тамирчин ажээ. Хотын ил усан санг дахин нээх нь түүний кампанит ажлын нэг хэсэг байжээ.

Шинээр сонгогдсон хотын зөвлөлийн гишүүн Reuters агентлагт өгсөн яриандаа “хотын олон нийтэд зориулсан усан сангийн тухай ярьж эхлэх бүрт микрофон хаалттай байдаг байсан. Хэрэв энэ тухай ярихаа больчихвол хэн ч тоохгүй өнгөрнө. Харин одоо би 100 настай, миний нөхцөл байдал өөр болсон. Би одоо дуу хоолойгоо хүргэж чадна” гэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.