СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Сэтгүүлчид халдсан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

гэж тус бүгд найрамдах улсын Мөрдөн байцаах албаны хэвлэлийн алба мэдээллээ. Албан тушаалтанд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд халдсан гэж буруутгахын зэрэгцээ түүнийг бас авлигын хэргээр шалгаж байгаа гэнэ.

. С.Зайцевийн дагалдагсад түүнийг зогсоох нь бүү хэл харин ч камерийн дуранг гараараа хааж байжээ. Үйл явдлын дараа Шириний районы тэргүүн энэ тухайгаа сэтгүүлч өөрийг нь өдөөн хоргоосон гэж мэдэгдсэн юм.

Түүнийхээр бол өөрөө ярилцлага өгөхгүй гээд байхад сурвалжлагч албан өрөөнд нь дайран орсон гэнэ. С.Зайцев бас сэтгүүлч өөрийг нь хулгайч, авилгач гээд, районы тэргүүний алба хашиж байгаадаа ичихгүй байна уу хэмээн дарамталсан гэжээ.

Сергей Зайцев болон Шириний тосгоны зөвлөлийн дарга Юрий Ковалев нарыг 2015 оны дөрөвдүгээр сарын 12-нд Шира тосгонд гарсан түймрийн үеэр гал унтраах байгууллагыг хуулийн дагуу ажиллуулаагүй, хариуцлага алдсаны улмаас 12 хүн нас барж, 54 хүн их бага хэмжээний гэмтэл авсан хэрэгт буруутган С.Зайцевт 4.5 жил, Ковалевт 4.8 жил, Хакасын гал түймэртэй тэмцэх газрын отрядын дарга Виктор Зенковт дөрвөн жил долоон сарын ял оноосон ч Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өршөөлд хамруулан ялаас чөлөөлж байжээ.

Эх сурвалж: “Ардчилал таймс“ сонин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.