СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жефф Безосын салсан эхнэр хөрөнгийнхөө тэн хагасыг хандивлана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн хамгийн баян эрхэм тэрбумтан Жефф Безосын салсан эхнэр МакКензи Безос хөрөнгийнхөө тэн хагасыг хандивлахаар болсон гэдгээ мэдэгджээ. Ингэснээр хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийн дөрөв дэх чинээлэг эмэгтэйгээр нэрлэгдэж байсан хатагтай МакКензи Уоррен Баффет, Билл Гэйтс нартай нэгдэж байна.  Тэд нийт хөрөнгийнхөө тэн хагас болон түүнээс илүүг сайн үйлсэд хандивласан тэрбумтнууд юм.

Энэ оны эхэнд МакКензи нөхрөөсөө салахдаа 37 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгийн эзэн болсон. Тэрээр “надад бусадтай хуваалцахад хангалттай хэмжээний мөнгө бий. Би хандивлагч болохын тулд үргэлжлүүлэн бодож, цаг хугацаа зарцуулан хүчин чармайлт гаргах болно” хэмээн ярьжээ. The Giving Pledge хандивын аянд Баффет, Гэйтс зэрэг дэлхийн 23 орны 203 хувь хүн, гэр бүл, хос нэгдсэн байдаг.

2010 онд анхлан санаачилсан уг аянд Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүмберг, CNN агентлагийн үүсгэн байгуулагч Тэд Тюрнер, Барри Диллер зэрэг алдартнууд нэгдсэн байдаг. Аянд албан ёсоор нэгдсэнээр олон нийтэд амлалт өгч, хуулийн дагуу гэрээ байгуулдаг уламжлалтай.

Facebook компанийг үүсгэн байгуулагч Марк Зукербэрг эхнэрийн хамт 2015 онд нэгджээ. Тэд компанийнхаа эзэмшдэг хувьцааны 99 хувийг сайн санааны үйл хэрэгт зориулахаа амласан.

Амазоны гүйцэтгэх захирал ноён Безос жил дараалан дэлхийн хамгийн баян эрхмээр тодорсон ч сайн үйлсэд хандив өргөж байгаагүй хэмээн олон нийтийн шүүмжлэлд өртөж өнгөрсөн жил хоёр тэрбум ам.долларыг орон гэргүй иргэдэд туслахад хандивласан. Харин салсан эхнэрийнхээ адил The Giving Pledge аянд нэгдээгүй байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.