Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтээр амарч тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн зургадугаар сарын 1-ний өдөр бямба гарагт тохиож байгаа бөгөөд тус өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж, зөвхөн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын боомт ажиллана гэдгийг холбогдох газраас мэдээллээ.
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу ийн ажиллах аж. Тус хэлэлцээрт талуудын хууль ёсны баяр, амрал тын өдрүүдэд хилийн боомтыг хаана. Төмөр замын боомт нь баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамаарахгүйгээр хуваарийн дагуу ажиллана гэж тусгасан байдаг ажээ.