СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразилийн Ерөнхийлөгч рүү халдсан этгээдийг сэтгэцийн гажигтай гэж үзэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болзонарогийн кампанит ажлын үеэр үл таних этгээд биед нь халдаж хутгалсан хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан юм.

Даваа гарагт болсон шүүх хурал дээр шүүгч Бруно Савино гэмт этгээд хэрэг үйлдэж байхдаа ухаан санаа нь бүрэн байгаагүй ба хэрэг хүлээж ял шийтгэл сонсох чадваргүй гэжээ. Болзонаро уг халдлагын дараа мэс засалд орсон ба улс төрийн шинж чанартай санаатай халдлага хэмээн буруутгасан юм.

Гэмт этгээд Адиело Биспо дэ Оливера нь мөрдлөгийн үеэр “бурхны зарлигаар энэ хэргийг үйлдсэн” хэмээн ярьжээ.

 

 

64 настай төрийн тэргүүн өнгөрсөн есдүгээр сард болсон халдлагын үеэр хэвлий хэсэгтээ амь насанд халтай хүнд шарх авч биеийн бүх цусныхаа 40 хувийг алдсан байна. Тэрээр энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авсан юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.