Өнгөрсөн гуравдугаар сарын 10-13-ны хооронд Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт амьдран суух хаягтай Б.Тодзаяа гэгч өөрийнхөө дагавар хөвгүүд болох дөрвөн настай Э, зургаан настай Э нарыг гурав хоногийн турш тамлаж, онц хэрцгийгээр зодож гэмтээсэн хэрэг нийгэмд дуулиан үүсгэсан билээ.
Хохирогч дөрвөн настай Э есөн удаагийн хүнд хагалгаанд орсон аж.
Б.Тодзаяад одоогоор эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2.2, 11.1.2.3 дахь зүйл заалт буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэх үндэслэлээр ялтанаар татаж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Шүүхээс Б.Тодзаяаг гэм буруутай хэмээн үзсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу хамгийн ихдээ найм хүртэл жилийн хорих ял оноох, эсвэл 10-40 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулах юм байна.
Тэгвэл уг хэрэгт холбогдогч Б.Тодзаяагийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 10 цагт болохоор товлогджээ.