- Өнөөдрийн трэнд LIVE УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн мэдээлэл байлаа -
Ардчилсан нам болон Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн ар гэрийнхэн Олон улсын парламентын холбоонд хандаж Г.Батхүү агсны цаг бусын үхлийн шалтгааныг тодруулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм. Энэ уулзалт тарсны дараагаар АН-аас байгуулсан Хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн мэдээлэл олны анхаарлыг багагүй татаад байгаа юм.
Учир нь тэрээр Г.Батхүү агсны нас барсан шалтгааныг тодруулах Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эхний дүгнэлт гарсан. Дүгнэлтээр түүний зүрх хаагдаж эсвэл цус харваж нас бараагүй болохыг тогтосоон. Ямар нэгэн гэмтлээс болсон гэдэг нь тогтоогдсон гэсэн юм.
Мөн "тухайн өдөр төрийн ордонд хэд хэдэн гишүүн архидан согтуурч, цагдаагийнхан ирэхээс өмнө өрөөгөө цэвэрлэсэн байсан" гэх мэдээлэл өгсөн нь багагүй анхаарал татаад байгаа юм. Тиймээс түүний яриаг өнөөдрийн Трэнд LIVE-таа онцолж байна.
Түүний яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.
Х.Тэмүүжин:
"Муу муухай зүйл харанхуйд орж алга болдог шиг ОУПХ гэрэл гаргана гэж найдаж, хандлаа. Гурван зүйл анхаарал татаж байгаа.
Нэгд, Энэ үйл явдал Төрийн ордонд болсон. Хаалттай, камергүй газар. Цагдаа хүссэн үедээ орж ирж шалгахад саад учирч байна.
Хоёрт, Супер гэж хэлж болохуйц олуул байгаа Эрх баригч намын гишүүд тэр өдөр их хэмжээний архидалт зохион байгуулжээ. Хэд хэдэн гишүүн өрөөгөө учиргүй их цэвэрлэсэн байна. Энэ нь мөрдөн шалгахад саад болох вий.
Гуравт, шүүх шинжилгээний эхний дүгнэлт гарсан. Талийгаач зүрх судас, эсвэл цус харвалтаас болж нас бараагүй. Өндрөөс унасан байна гэсэн. Маш учир битүүлэг маргаан болсон байж магадгүй гэсэн таамаг байна. Иймд хөндлөнгийн хяналт заавал байх ёстой гэсэн үүднээс ОУПХ-нд хандлаа" гэлээ.
-УИХ-ын гишүүд биш, намын асуудал яригдаад эхэллээ?
-Сонгууль болох гэж байгаа учир аль, аль талаасаа улстөржүүлэх сонирхол байгаа байх. АН-ын хувьд хэн нэгнийг шууд буруутай гэж үзэхгүй байна.
-Ар гэрийнхэн нь энэ бүгдийг хэрхэн хүлээж авч байгаа бол?
-Хэцүү л байгаа. Янз бүрийн зүйл сонсогдож байна. Өвчин зовлонгоос болоогүй гэдэг нь хардлага дагуулж байна. Эргэлзээ маш их байна.
-Хууль, хяналтын байгууллагаас хэн, хэнийг дуудаж мэдүүлэг авсан бол?
-Өндрөөс унасан гэсэн шинжилгээний хариу гарлаа. Цохиж унагасан уу гэдэг нь тодорхойгүй. Ямар ч байсан тэр өдөр хэд хэдэн гишүүн өндөр хэмжээний согтолттой байсан байна. Агсам согтуу тавьсан байна. Цэвэрлэгээ хийсэн байна.