СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-05-28

Шар хад орчмын 18 000 гаруй хүүхэд эмнэлэгтэй боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгт 130 мянган гаруй хүүхэд амьдарч байна. Тус дүүргийн хувьд төрөлжсөн хүүхдийн эмнэлэг байдаггүй. Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд БНХАУ-ын Энтайван хөгжлийн сангийн дэмжлэгээр баригдсан 50 хүүхдийн ортой, 650 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар бүрэн тоноглогдсон хүүхдийн эмнэлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр БНХАУ-ын “Энхтайван Хөгжлийн Сан”-гаас тус эмнэлэгт 150,000 ам.долларын өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв. .

Энэхүү үйл ажиллагаанд МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, НЗД бөгөөд УБ хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Элчин Сайд Шин Хаймин, БНХАУ-ын ХКН-ын Гадаад Хэргийн Дэд Сайд Ван Яжун, БНХАУ-ын Энх Тайван Хөгжлийн Сангийн НБД Ван Хуа, БНХАУ-ын Чайнолка-ийн Гүйцэтгэх Захирал Хи Жихуи, нийслэлийн ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарын хүндэт зочид оролцлоо.

Тус эмнэлгийн дарга Б.Анхтуяа “. Манай эмнэлгийн хувьд шүдний кабинет, эхо, сэхээний тасагтай, нярайн шарлагын фото аппарат зэрэг бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Мэргэжлийн эмч, сувилагч гээд нийт 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирэх сарын 15-наас хүүхдэд үйлчилж эхэлнэ” гэлээ.

 Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан “БНХАУ-ын Энх Тайван Хөгжлийн Сан болон "Хангарьд Улаанбаатар" ТББ-тай хамтран урьд нь Чингэлтэй, Налайх дүүрэгт хүүхдийн эмнэлэг, Төв аймаг хүүхдийн цэцэрлэг барьж өгч байсан. Цаашид тус эмнэлгийн үйл ажиллагааг авч авахад улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө гарган ажиллаж байгаа. ” гэлээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.