СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн хамгийн үнэтэй кофег хаана уух вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Та нэг аяга кофег дунджаар хэдэн төгрөгөөр худалдаж авдаг вэ? Хэрэв Америкийн Сан Франциско хотын Klatch Coffee шопт зочилбол нэг аягыг нь 75 ам.доллараар худалдаж авах хэрэгтэй болно.

Гэхдээ та дэлхийн хамгийн тансаг, шилдгийн шилдэг шагнал хүртсэн Панамын кофены үрийг амтлах юм байна. Elida Geisha Natural кофены үрийн хагас кг тутам нь 803 ам.долларын үнэтэй. Энэ нь дэлхий дээрх хамгийн үнэтэй кофе юм.

Панамын шилдэг кофены үр дэлхий дээр ердөө 45 кг байдгийн 4,5 кг орчим нь энд зарагддаг. 4,5 кг үрээр ойролцоогоор 80 аяга кофе найруулах боломжтой ба одоогоор Klatch Coffee 20 аягыг худалджээ.

АНУ-д нэг аяга кофе дунджаар дөрвөн ам.долларын үнэтэй. Klatch Coffee шопт зарагдаж байгаа дэлхийн хамгийн үнэтэй кофеноос усархаг амт бус тосорхог үр амтлагддаг гэж үйлчлүүлэгчид үнэлдэг байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.