СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2018-09-28

Жирэмснээс хамгаалах эм өндгөвчний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдгийг батлав

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Жирэмснээс хамгаалах эм өндөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг тухай эмч нар удаан хугацаанд ярьж ирсэн. Энэ удаад судлаачид таамгийг баталсан байна. Эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах эм хэрэглэснээр эстрогений хэмжээ буурдаг ба эм уухаа больсон ч хэдэн жил дааврын түвшинг тогтмол барьдаг гэж эрдэмтэд хэлжээ. Ийнхүү эмийн нөлөөгөөр дааврын хэмжээг зохицуулснаар эмэгтэйчүүд нөхөн үржихүйн насандаа өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэл буурдаг гэжээ.

Энэ судалгааг Шотландад төвтэй, Абердин Их сургуулийн эрдэмтэд хийсэн байна. Одоогоор чухам яг ямар замаар, ямар нөлөө үзүүлдгийг нарийн тодорхойлоогүй байгаа юм. 14-49 настай 1,9 сая Дани эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдээллийг 1995-2014 он хүртэлх хорт хавдар, жорын мэдээлэлтэй хамтатган дээрх судалгааг хийжээ. Судалгаанд орсон эмэгтэйчүүдийг жирэмслэлтээс хамгаалах эм огт хэрэглэдэггүй, хэрэглээд удаагүй, жилээс дээш хугацаанд хэрэглэсэн гэж гурав ангилсан байна. 

Эмэгтэйчүүдийн нас шилжих үед жирэмснээс хамгаалах эм огт ууж байгаагүй эмэгтэйчүүд өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэл давамгайлдаг гэнэ. Харин хамгаалах эм ууж байсан эмэгтэйчүүдийн дунд өндгөвчний хорт хавдрын өвчлөл бага байжээ. Америкийн эмч Женнифер Ву “ихэнх хүмүүс жирэмснээс хамгаалах эмийн нөлөөнд итгэлгүй байдаг, гэхдээ энэ удаагийн судалгаа эмийн ашиг тусыг өөр өнцгөөс харуулж байна” гэж дүгнэжээ.

Эх сурвалж: www.cbsnews.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.