Мексик улсын хүрээлэн буй орчны сайд иргэний зорчигч тээврийн нисэх онгоцыг тодорхойгүй шалтгааны улмаас 38 минутын турш саатуулжээ. Түүнийг ард түмний төлөө үйлчлэх амлалтаа зөрчсөн гэж үзсэн учраас огцрох ёстой гэжээ.
Сайд Жосефа Гонзалез Бланко нийслэл Мехико хотоос Америкийн хилийн дэргэдэх Мехикали руу хийх ёстой байсан баасан гарагийн нислэгийг учир битүүлгээр хойшлуулахдаа Ерөнхийлөгчийн нэрийг барьсан байна. Мексик улсын Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор үүссэн нөхцөл байдлыг тун харамсалтай хэмээн дурджээ.
Хүрээлэн буй орчны сайдын хойшлуулсан нислэгт багтсан зорчигч болсон явдлын талаар Твиттертээ бичсэн байна. Аэромексико 198 зорчигчтой нислэг хөөрөхөө түр азнаж зогсоол руу эргэж хоцорсон зорчигчийг авах болсноо зарлахдаа “ерөнхийлөгчийн зарлигаар” хэмээн мэдэгджээ. Сайдыг орж ирсний дараа түүнийг таньсан зорчигч зургийг нь авч олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан байна.
Огцрох хүсэлтээ гаргасан Гонзалез Бланко бүдүүлгээр ард иргэдийн эрх ашгийг хөндсөндөө уучлалт гуйжээ. Мөн уг ичгэвэртэй явдалд зөвхөн би буруутай, Ерөнхийлөгч үүнд огт хамааралгүй байсан гэжээ.
Ерөнхийлөгч Лопез Обрадор өнгөрсөн оны 12 дугаар сард ажлаа хүлээж авсан ба Мексик улсын нийгэмд түүхэн өөрчлөлт хийж ядуу буурай ард иргэдийн төлөө ажиллахаа амласан билээ.
Эх сурвалж: www.theguardian.com