СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эверестийн оргилд гарсан уулчид "түгжрэл"-ээс болж амиа алдсаар байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн хамгийн өндөр ноён оргил Эверестэд авирах хүсэлтэй уулчид хэт урт дараалал үүсгэж шавааралдсанаас болж өнгөрсөн долоо хоногт гурван уулчин амиа алдсан тухай мэдээлсэн. Харин өчигдөр буюу даваа гарагт дахин нэг уулчин Эверестийн өндөрлөгт амиа алдсанаар энэ онд нийт 11 уулчин амьсгал хураагаад байгаа юм.

Прокурор мэргэжилтэй 62 настай Америкийн иргэн Жон Кюлиш Балба улсаар дамжиж Эверестийн оргилд гарсныхаа дараа даваа гарагийн өглөө амиа алдсан гэж Балбын Аялал жуулчлалын газрын захирал Мира Ачарья мэдэгджээ.

Британийн уулчин Робин Хайнес Фишер Эверестийн оргилд хүрэх аюултай цуваанд байсан уулчдын нэг юм. Түүний хэлснээр оргилд хүрэхэд ганцхан зам байдгаас болж урт дараалал үүсч амь өрссөн аймшигт аяллын ард гарснаа батлахаар хүлээж байсан гэжээ. Мөн тэрээр Инстаграмм хуудастаа “намайг 25 дахь удаагаа Эверестэд гарахад энэ дараалал багассан байна гэдэгт найдья” хэмээн нийтэлсэн байна. Харамсалтай нь Хайнес Фишер 8,500 метрийн оргилд хүрээд буцахдаа өндрийн өвчнөөр өвчилж бямба гарагт амиа алджээ.

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Эверестийн 8,848 метрийн өндөрт хүрэхийг хүссэн уулчид нэг дор бөөгнөрөн урт үгэлжилсэн ээлж дараалал үүсгээд байгаа юм. Үхлийн бүс гэж нэрлэгддэг хэсэгт амиа алдах эсвэл өндрийн өвчин тусахгүйн тулд зарим уулчид хүчилтөрөгчийн баг зүүж байна.

Хүн төрөлхтөн хамгийн анх Эверестийн оргилд 1922 онд гарч байснаас хойш нийт 200 гаруй уулчин амиа алдсан байдаг. Тэдний ихэнх нь мөнх цаст уулын хаа нэгтээ дарагдсан ажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.