СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Толбогүй хулсны баавгай анх удаа камерт бичигджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятадын байгаль орчин хамгаалах газар толбогүй хулсны баавгайн анхны зургийг олон нийтэд танилцуулжээ. Сичуань муж дахь Волонг үндэсний байгаль хамгаалах газар нэг ч толбогүй цав цагаан өнгөтэй хулсны баавгай зэрлэг ойн дунд явааг өнгөрсөн дөрөвдүгээр сард хяналтын камерт бичсэн байна.

Эрдэмтэд ан амьтад бүхэлдээ цагаан биетэй, улаан нүдтэй байх нь генийн ховор бүтцээс шалтгаалдаг гэж үздэг ба бүхэлдээ болон хэсэгчлэн арьсны өнгө цайсан байдаг ажээ.

Байгаль хамгаалах газраас цагаан өнгийн хулсны баавгай ямар нэг өөрчлөлтгүй хэвийн эрүүл харагдаж байсан гэжээ. Судлаачид дэлхийн анхны толбогүй хулсны баавгайг нэг юм уу хоёр настай гэж таамаглаж байна. Хулсны баавгай нь дэлхийд нэн ховордсон ан амьтны төрөл зүйл ба зэрлэг байгальд 2,000 орчим үлдсэний 80 орчим хувь нь Сичауньд байдаг. Хятадын байгаль хамгаалах сан толбогүй хулсны баавгайн байршлыг тогтоохын тулд судалгааны ажлаа эрчимжүүлж, илүү олон хяналтын камер байршуулна гэжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.