СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-05-28

LIVE: Эрдэнэс тавантолгой хувьцааны ногдол ашиг тараах уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Эдийн засагч Л.Наранбаатар өчигдөр мэдээлэл хийж Эрдэнэс тавантолгой компанийн удирдлагууд хөрсний илүү бичилт хийж 56 тэрбум төгрөг зувчуулсан гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ЭТТ ХК-ийн мeнeжeр, Д.Уужимсанаа, инжeнeр Г.Бат-Эрдэнэ нар тайлбар хийлээ. 

ЭТТ ХК-ийн мeнeжeр, Д.Уужимсанаа:

- Эдийн засагч Л.Наранбаатарын мэдээлэл нь компанийн нэр хүндэд халдаад зогсохгүй, уурхайд ажиллаж буй  600 гаруй инженер техникийн ажилчдын хөдөлмөр рүү ус цацсан хэрэг боллоо.

Аудитын газраас Эрдэнэс тавантолгй компанид хийсэн гүйцэтгэлийн болон уулын ажлын зарим мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг тодруулж, тайлбар авахаар ирүүлсэн төсөл асуултыг эцсийн дүгнэлт мэтээр олон нийтэд мэдээлж 56.2 тэрбум төгрөгийн хууль зөрчсөн гэжээ.

Дэлхийн аль ч уурхайд хөрсний овоолгын сийрэгжилтийн коэффицент гэдэг ойлголт бий. Уурхайгаас гаргасан бүхнийг хөрсний овоолго дээр буулгадаггүй. Замын ажил, инженерийн ажил зэрэгт уурхайгаас гаргасан хөрсийг ашигладаг.Үүнийг буруу ойлгосон байна. 

Бид жил бүр хөндлөнгийн маркшэйдерийн хяналт хийлгэдэг. 2018 онд “Инженер маркшэйдер” ХХК хэмжилт хийсэн. Ингэхдээ сийрэгжилтийн коэфицент 1,2 байна гэдэг дүгнэлт өгсөн. Үүнийгээ бид Аудитын газарт явуулсан.

Өөрөөр хэлбэл, Л.Наранбаатар инженер хүн юм бол энэ мэтийг нягталж, шинжилж үзэхгүйгээр гүтгэлэг тарааж байгаад харамсч байна. Эсвэл мэдэхгүйн зовлон гэдэг шиг мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярьж, улс төржүүлсэн гэх байдал анзаарагдаж байна.  

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр:

Танай компанийг маркетинг, борлуулалтын зардалдаа 300 тэрбумыг төсөвлөсөн байна гэдэг мэдээлэл мөн байгаа. Үнэхээр ийм их мөнгө төсөвлөсөн юм уу?

- Бид мэдээллээ ил тод тавьдаг. Үүн дээр

Бид мэдэж буй мэдээллээ нээлттэй өгч ажилладаг.  Л.Наранбаатар гэдэг хүн ч мэдээлэл авъя гэхэд нь тухай бүрт нь тайлбар өгч ажилласан. Харин компанийн нууцтай холбоотой зарим мэдээллийг өгөөгүй. Бид хэн нэгэн хүнтэй дайсагнаж, гүтгээд байгаа зүйл огт байхгүй гэдгийг онцолъё. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.