СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон: 50 настай этгээд халдлага үйлдэж сурагч охин амиа алджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Японы нийслэл Токиогоос урагш ердөө 21 км-т байдаг Кавасаки хотод 50 настай этгээд хүйтэн зэвсгээр халдлага үйлдсэн хэрэг гарчээ.

Халдлагын улмаас багадаа 16 хүн гэмтэж шархдан хоёр хүн амиа алдсаны нэг нь бүрэн дунд сургуулийн сурагч охин байжээ. Сэжигтэн хүүхдүүд рүү дайрсныхаа дараа хүзүү рүүгээ мэс дүрэн амиа бүрэлгэжээ.

 

 

Цагдаагийн газраас халдлага чухам ямар сэдлээр үйлдэгдсэнийг хараахан тогтоогоогүй байгаа юм. Кавасаки хотын гал түймэртэй тэмцэх газраас

Хэргийн газарт байсан сургуулийн автобусны жолооч NHK агентлагт ярихдаа сэжигтэн Каритас хувийн сургуулийн ойролцоо автобусандаа суухаар ээлж дараагаа хүлээж жагссан байсан сурагчид руу гэнэт дайрсан гэжээ. Автобусны жолооч бууж ирэн түүн рүү хашгирсан хэмээн ярьсан байна.

 

 

Өөр нэг гэрчийн яриагаар автобусны ойролцоо цусандаа хутгалдсан эрэгтэй хэвтэж байхыг харсан гэжээ. Террорист халдлага, гэнэтийн дайралт төдийлөн гараад байдаггүй харьцангуй тайван орнуудын нэг Тэрээр Америкийн ард түмний нэрийн өмнөөс болсон явдалд эмгэнэл илэрхийлсэн байна.

Одоогоос гурван жилийн өмнө Японд сэтгэцийн өөрчлөлттэй өвчтнүүдийн эмнэлгийн хуучин ажилтан өвчтнүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарч байсан юм. Мөн 2001 онд Осакагийн ерөнхий болосвролын сургуульд хутгаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж найман сурагч амиа алджээ.

 

Эх сурвалж. www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.